Дараа нь Петр ирж, Түүнд -Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон (маш олноор) удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. — МАТАЙ 18:21-22
Би таныг мэдэхгүй, харин би бол Бурхан биднийг хэдэн удаа уучлах вэ гэдэгт хязгаар тогтоогоогүйд нь баярладаг. Бид хэдэн ч удаа унасан Тэр биднийг хайрлаж, уучилсаар байдаг бөгөөд биднийг буцаад ирээрэй гэж урьдаг.
Бид Бурханаас уучлал аваад байгаа мөртлөө бусдыг уучлахдаа удаан байгаа юм биш биз дээ? Та нигүүслийг ямар ч үнэ төлбөргүй авсан мөртлөө бусад хүмүүстэй ямар хатуу өршөөлгүй, хуулийн дагуу хүн болж хувирч байгаа нь үнэхээр гайхалтай. Бид хатуу хахир, үзэн ядалт, үл уучлал дунд байж, Бурхантай ойр дотно харилцаатай байна гэж байхгүй. Бурханы сайн бүгдийг амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний сүнслэг амьдралтай холбоотой байдаг.
Таныг шархлуулж байсан, уучлахад хэцүү хүн байгаа бол Бурхан таныг уучилсан гэдгийг л санах хэрэгтэй. Та юмсыг иймээр харснаар бусдыг уучлахад илүү амархан болдог.
Бурханы нигүүслээр бид ямар ч зүйлийг хийхэд амархан байдаг, үгүй бол үнэхээр хэцүү байх болно.