
Үгийг минь анхаар, хүү минь. Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь. — Сургаалт үгс 4:20
Бурханы үгийг хэрхэн судлах талаар олон хүн надаас асуудаг. Тус болох дөрвөн зөвлөгөө өгье.
- Тусгайлан цаг гаргах. Би Бурхантай өглөөгүүр уулзах цаг товлосон. Харин хэрэв энэ нь танд тохиромжгүй байвал өөртөө таарах өөр цаг ол. Өдөр бүр биш байлаа ч, зүгээр л ямар нэг байдлаар эхэл. Удалгүй энэ эхлэл таны амьдралд ямар эерэг үр нөлөөг авчрахыг та харах болно!
- Библи судлал хийхэд бэлтгэх. Өөртөө тохиромжтой, таатай газар сонгож ав. Ганцаараа байх боломжтой аль нэг өрөөг сонго.
- Боломжтой бүх материалаа бэлдэх. Мэдээж танд Библи байх хэрэгтэй. Мөн Библийн сайн тайлбар толь, Библийн үгсийг цагаан толгойн дараалалд оруулсан толь бичиг, үзэг харандаа, цаас зэргийг бэлд. Энэ мэтээр та холбогдох эшлэл, Библийн хэсгийн талаар лавлаж мэдсэн зүйлээ тэмдэглэж, бичиж болно.
- Зүрх сэтгэлээ бэлдэх. Бурханд улайж хэлэх юм байвал Түүнтэй ярь. Библи судлалын цагаа Бурханы үгээс илчлэлт хүлээж авахад саад болох аливаа зүйлгүйгээр амар тайван эхлүүл.
Үгийг судлахад цаг гарга. Учир нь энэ үгэнд таны амьдралыг өөрчилж, таныг Бурханы хүслийн дагуу хүн болоход хэрэгцээтэй хүч чадал нь бий.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Таны үгийг үнэхээр судлахын тулд тусгайлан цаг гаргахыг би зүрхэндээ зорьж байна. Өдөр бүрийн амьдралдаа Таны үнэнийг ойлгож, хүлээн авч, захирагдахыг надад зааж өгөөч.