Таны бүх тушаал зөв шударга учраас хэл минь Таны үгийн талаар дуулаг. – Дуулал 119:172
Бурханы Үг бол жинхэнэ эрдэнэс юм. Энэ нь мэргэн ухаан, заавар, үнэнээр дүүрсэн байдаг бөгөөд биднийг зорилготой, хүчтэй, амжилттай амьдрахад маань хэрэгтэй бүх зүйлээр дүүрэн байдаг. Бид Үгийг өөрсдийн залбиралдаа оруулж, бүх нөхцөл байдлынхаа төлөө тунхаглах хэрэгтэй. Тунхаглах гэдэг үг нь “үүнтэй яг адил зүйлийг хэлэх” гэсэн утгатай. Тиймээс бид Үгийг тунхаглах үед Бурханы хэлж байгаатай яг адил зүйлийг хэлж, өөрсдийгөө Түүнтэй санаа нэгдэх байдалд тавьж байна гэсэн үг билээ. Хэрэв бид Бурхантай харилцах чин сэтгэлийн гүн гүнзгий, амьд харилцааг хүсдэг бол Түүнтэй санаа нэгдэж, Үгийг тунхаглахаас өөр юу ч бидэнд туслахгүй. Бид тунхаглал нь Үгийн талаарх бидний мэдлэг, залбирлуудыг зөв, үр дүнтэй байлгах Бурханд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж өгдөг юм.
Үгийг тунхаглахын тулд Үгийг мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл Түүний юу хийсэн, юу гэж хэлснийг нь мэдсэн цагтаа л бид Бурхантай санаа нэгдэж чадна. Өөрсдөд нь аль хэдийнээ байгаа, аль хэдийн болчихсон хэн нэгэн болохын төлөө Бурханаас залбирч байгаа хүмүүстэй би учирдаг бөгөөд би, тэдэнд “Тэгж залбирахаа зогсоо! гуйж, асуугаад байгаа зүйлийг Бурхан аль хэдийнээ хийчихсэн” гэж хэлмээр санагддаг. Бурханаас таныг ивээж өгөхийн төлөө залбирах ямар ч шаардлага байдаггүй учир нь Тэр аль хэдийнээ таныг ивээчихсэн юм. Үүний оронд “Бурхан минь, Таны Үгийн дагуу бол Би ивээгдсэн нэгэн учраас Танд баярлалаа” гэж хэлэх нь дээр. Бидэнд аль хэдийнээ өгчихсөн зүйлийн төлөө Бурханаас гуйх залбирал нь ямар ч үр дүнгүй. Бид Бурханы Үгийг Өөрт нь буцаан хэлж, сануулах нь Түүний Үгийг хүндэлж, юу гэж хэлснийг нь өөрөө өөрсдөдөө сануулж байна гэсэн үг. Бид Түүний Үгийг хэлэх бүрт тэнгэрийн улсаас энэ дэлхий дээр нэгэн өөрчлөлтийг хийх хүч урсан гарч байдаг!
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Итгэлээр дамжин таны амнаас гарч ирэх Бурханы Үг нь тэнгэр, газар дахь хамгийн хүчтэй хүчний нэг нь байдаг.