…Миний нөхцөл байдал сайн мэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. — Филиппой 1:12, 14
Заримдаа Бурханы үгтэй ямар харилцаатай байхаас шалтгаалан бид дайсны дайралтад өртдөг. Марк 4:17 Үгийг сонсоод хэсэг зуур л тэсвэрлэдэг хүний тухай хэлдэг. Үгийг сонсоод хэсэг зуур тэвчиж, дараа нь үгээс болсон зовлон хавчлагыг тэсэлгүй шууд гомдож (сэтгэл дундуур болж, эгдүүцэж, дургүйцдэг), бүдрэн унадаг.
Үг биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг Сатан мэддэг бөгөөд түүнийг бусдад тарааж хуваалцахаас өмнө биднийг зогсоохыг хүсдэг. Иймээс үгийг зүрхэндээ хамгаалж, диавол танаас үгийг хулгайлахаар ирэхэд эсэргүүцэх нь маш чухал. Ингэсэн тохиолдолд дайсны авчирсан бэрхшээл сорилтууд үнэндээ бусдыг Эзэн дээр авчрахад тус болно.
Паул элч, Бурхан түүнийг олон зүйлийг давж туулахыг зөвшөөрсөн гэж хэлжээ. Учир нь түүний туулсан замнал бусдыг Эзэнд бат итгэлтэй болгож, Сайн мэдээг айдасгүйгээр зоригтой тунхаглахад том түлхэц болсон юм. Тэр байтугай Паулын хоригдсон явдал хүртэл түүний бат бөх итгэл, Бурханд хэрэглэгдэхэд хэзээд бэлэн байх чадварыг улам тодорхой болгодог.
Хэрэв бид бусдад үйлчлэх гэж байгаа бол дайсагнасан нөхцөл байдалтай тулгарах л болно. Гэвч бид Бурханд итгэх итгэл дотроо гуйвшгүй зогссоор байвал Тэр биднийг бүх нөхцөл байдал дундуур авч гаран, ялалтад хүргэнэ. Түүгээр зогсохгүй бид энэ үйл явц дунд бусдад гойд сайн урам зориг болж чадна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Таны болон Таны Үгэн дотор өдөр бүр оршиж байхыг хүснэм. Миний замд сорилт¸ бэрхшээлүүд ирэхэд Та намайг илүү хүчирхэг болгож, Таны Үгийг эргэн тойрны хүмүүст түгээхийн тулд эдгээрийг ашиглаж байхын төлөө гуйж байна.