Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор (та нарын зүрхэн дотор) [үргэлж] байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. — 1 Иохан 2:14
Хэрэв та яагаад үргэлж ямар нэг зүйлийн дор байж, нэг асуудлаас нөгөө рүү орж, таны амьдралд ямар ч ялалт байдаггүй юм бол? гэж гайхаж байгаа бол та үгэнд илүү их цаг гаргах хэрэгтэй байх.
Олон итгэгчид өөр хэн нэгэн тэдэнд Бурханы үгийг номлохыг сонсох гэж долоо хоног бүр сүмдээ явдаг. Харин тэд үгийг өөрсдөө судлах хэрэгтэй гэдгийг хэзээ ч мэддэггүй. Хэрэв та ялалттай амьдрахыг хүсэж байвал өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг нэн тэргүүнд тавиарай. Үүнийг бодитоор хэлбэл, өглөө өөрийгөө бэлдэхдээ Бурханы үгийг тунхаглах, ажилдаа явах замдаа сургаал юмуу, магтан дуу сонсох зэрэг байж болно. Мөн үдийн хоолны цагаа Бурханы үгийг уншихад зориулах юмуу гадаа алхангаа залбирч болох юм.
Эдгээр нь Бурханы үгийг амьдралтайгаа уялдуулах хэдхэн санаа юм. Түүний үнэнийг үргэлжлүүлэн мөшгөхийн тулд өөртөө тохиромжтой хамгийн сайн аргыг хэрэгжүүл. Бурханы үгийг бүхний тэргүүнд тавих явдал таны амьдралыг өөрчлөх болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Таны үгийг амьдралдаа бүрэн гүйцэд уялдуулахыг хүсэж байна. Долоо хоногт нэг удаа хэн нэгний дамжуулах үгийг зөвхөн сонсмооргүй байна. Би үгийг өөрөө сурч мэдэхийг хүсэж байна. Таны үгийг тогтмол мөшгөж, баримтлахад минь намайг удирдаж, Өөрийн арга замуудыг харуулаач.