Үгүйсгэлийн Үндэс

Үгүйсгэлийн Үндэс

Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань (үнэндээ) нутаглаж (суугдаж, хүлээн авч, Түүний үүрдийн гэр болж), та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, — ЕФЕС 3:17

Үгүйсгэл бидний амьдралд таригдсан үрээс эхлэлтэй. Бурхан биднийг хайрлан, хүлээж авдаг боловч Муу нэгэн биднээс үнэнийг хулгайлж аваад, бидэнд хаяагдсан хайрлагдаагүй мэдрэмж төрүүлдэг. Тэгснээр энэ байдал амьдралын бүх хэсэгт нөлөөлж эхэлдэг. Тийнхүү муу үр жимс ургуулдаг мөчиртэй мод болж хувирдаг.

Та ямар үндэстэй байгаагаас шалтгаалж таны амьдралд сайн болон муу үр жимс гарна. Та үгүйсгэл, хүчирхийлэл, ичгүүр, гэм нүгэл дунд үндэс нь таригдсан бол өөрийгөө голж үгүйсгэнэ, тэгээд “надад нэг зүйл буруу байна” гэж боддог. Таны “мод” гутрал, сөрөг байдал, итгэлгүй байдал, уур, хорсол, захиргааддаг сүнс, шүүмжлэгч, үзэн ядагч өөрийгөө өрөвдөгч гэсэн үг жимс гаргана. Та Есүст, Түүний хайранд үндэсээ суурилуулбал амар тайван байж, үнэ цэнэтэй хайрлагдсан гэдгээ мэдрэх болно. Бурхан таныг Есүст итгэх итгэлээр дамжуулан зөвт гэж харж байгаа гэдгийг мэднэ.

Та Есүсийн загалмай дээр хийсэн уучлалаар дамжуулан Түүнтэй эвлэрдэг учраас Түүнийг амьдралынхаа бүх хэсэгт оруулаарай. Би үүнийг хийсэн Бурхан танд ч бас зориулсан ажил байгаа.


Сайн мэдээ гэвэл та үгүйсгэгдэж байгаа ч гэсэн тэр хүчнээс чөлөөлөгдөж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon