Үнэний нүүр царай

Үнэнийг барьж [бүх зүйлд үнэнийг ярьж, хийж, амьдрах], ингэхдээ харин хайранд,  – Ефес 4:15

Та бид хуурмаг амьдралаар амьдарч, дүр эсгэгчийн багийг зүүж, хүмүүст мэдүүлэхийг хүсэхгүй байгаа зүйлсээ нуудаг хүмүүсээр дүүрсэн дэлхийд амьдарч байгаа билээ. Энэ бол буруу юм. Үүний гол шалтгаан нь үнэний дотор алхахыг тэдгээр хүмүүст заагаагүйгээс болдог. Итгэгчдийн хувьд бидний дотор  Ариун Сүнс оршдог. Тэр бол Үнэний Сүнс бөгөөд үнэнийг бидэнд ярьдаг.

Заримдаа Сатан биднийг хууран мэхэлдэг боловч бусад цагт бид өөрсдийгөө хууран мэхэлдэг. Өөрөөр хэлбэл: бид амьдралын бодит үнэнтэй нүүр тулж, Ариун Сүнсний тусламжтайгаар аливаа асуудлуудыг зохицуулахынхаа оронд өөрсдөд минь тав тухтай байдлыг авчрах амьдралуудын хойноос хөөцөлддөг.

Ариун Сүнс надтай ярьж, амьдралд минь байгаа асуудлуудын талаар байнга нүүр тулан ярилцаж, асуудалтайгаа аймхай байдлаар биш, зоригтойгоор нүүр тулдаг байхыг заадаг юм. Аймхай хүмүүс үнэнээс нуугдаж, айдаг. Та үнэнээс айх шаардлага байхгүй. Есүс дагалдагч нартаа Ариун Сүнс тэднийг үнэн рүү хөтлөх болно гэж хэлсэн, мөн тэдний зарим сонсоход бэлэн бус байгааг Тэр тэдэнд бас хэлсэн байдаг (Иохан 16:12 харах). Тиймээс Тэр тэд нарт тэдгээр зүйлүүдийг тухайн цаг мөчид илчлээгүй. Ариун Сүнс тантай үргэлж үнэнийг ярих боловч таныг зарим зүйлийг сонсоход бэлэн болохыг Тэр мэдэх хүртлээ тэдгээр зүйлийг хэлэхгүй байх болно.

Хэрэв та амьдралынхаа бүх л хэсэгт Үнэний Сүнс орж ирэхийг зоригтойгоор урьж, амьдралынхаа асуудлуудын талаар тантай ярихыг Түүнд зөвшөөрвөл эрх чөлөө, хүч чадлын мартагдашгүй аянаар аялах болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Үнэнээс хэзээ ч бүү ай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon