
Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог. — 2 Коринт 4:2
Хүмүүс бидний тухай юу гэж боддог гэдэгт хэтэрхий их анхаарах нь биднийг хөдөлгөөнгүй идэвхгүй болгодог бөгөөд буруу харагдах вий гэсэн хөшүүн байдалд оруулдаг. Гэхдээ юу гээч? Үнэндээ хэрэв бид илүү шударга байсан бол төгс мэт дүр эсгэн өөрийнхөө бүх зүйлийг нуун далдалж амьдрахаас илүү их хүндлэлийг хүртэх болно.
Хүмүүс яагаад намайг сонсох дуртай байдгийн үндсэн шалтгааны нэг нь би өөрийнхөө тулгамдсан асуудал, сул дорой байдал, алдаа дутагдлаараа дамжуулан сурч мэдсэн зүйлээ илэн далангүй ярьдагт байдаг гэж би итгэдэг. Миний энэ шударга байдал тэднийг тайвшруулан, өөрийгөө надтай холбож үзэхэд тус болохоос гадна хэрэв би алдаа, зөрчил гаргаж байсан хэрнээ зарим талаар өөрчлөгдөж чадсан бол тэд ч бас тэгж чадна гэсэн найдварыг тэдэнд өгдөг.
Бид алдаа гаргахаас айхаа болих хэрэгтэй. Учир нь бид алдаа гаргасаар л байх болно. Гүйцээ… Бурхан биднээс алдахгүй байхыг хүсээгүй. Тэр биднийг шударга, үнэнч байхаас гадна өөрийн дутагдал, сул талаа хүлээн зөвшөөрч байхыг хүсдэг. Бид үүнийгээ нуулгүйгээр, өөрийнхөөрөө байвал Тэр бидэнд эдгээрээс салж, илүү сайн, агуу зүйлд хүрэхэд тусалж чадна.
Өөрийнхөө алдаа дутагдлыг бүү нуу. Бусдад бүхий л дутагдал, сул талтайгаа нээлттэй хандсанаар та эндээс илүү их юм сурах бололцоотой болно. Бурханд өөрийгөө нээлттэй байлгаж, чин шударгаар Түүнд бүх итгэл найдвараа тавих үед ямар ч саад тотгорыг давж гарахад чинь Тэр туслах боломжтой болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, миний ичиж зовдог олон сул тал надад байгаа боловч үүнийгээ нууж далдлах нь надад ямар ч ашиг тус болохгүй гэдгийг би ухаарлаа. Өөрийнхөө сул тал, дутагдлыг ялан дийлэхэд Таны тусламж надад хэрэгтэй байна. Иймээс энэ тал дээр нээлттэй байхыг би сонгож байна.