Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, [Христийг бус] өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол! — 2 Коринт 13:5
Тулгамдсан, хэцүү асуудалд орсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс нааш асуудлаасаа ангижрах боломжгүй. Согтууруулах ундаа юмуу хар тамхинд донтсон, эсвэл өөр ямар нэг байдлаар амьдралаа хянах чадваргүй болсон хүн «Би асуудалтай. Үүнийг давж гарахад надад тусламж хэрэгтэй байна» гэж хэлэх хүртлээ өөрийгөө яллан зовоосоор байдаг.
Хэдийгээр бидний хүссэн зүйлийг эсрэг болсон ямар нэг зүйлээс болж бидэнд асуудлууд бууж ирсэн ч бид тэдгээрийг тэр хэвээр нь үлдээж, улам өөгшүүлсээр амьдралаа тэр чигт нь асуудалд захируулж болохгүй. Өнгөрсөн үед үзэж, туулсан зүйлс маань өнөөдрийн биднийг бий болгосон хэдий ч бид энэ чигээрээ үлдэх албагүй. Бид байдлыг өөрчлөхийн тулд эерэг алхам хийж эхлэн, Ариун Сүнсний тусламжтайгаар санаачлагыг гартаа авч чадна.
Таны асуудал ямар ч байж болно. Харин та үнэнтэй нүүр тулж, хувийн хариуцлагаа хүлээх ёстой. Библи бидэнд өөрсдийгөө дүгнэж цэгнэх ёстой гэдэг. Сүрдэм санагдаж болох хэдий ч Есүс Христ таны дотор байгаа бөгөөд өнгөрсөн үеийн асуудал, бэрхшээлийг дуусгавар болгоход танд тусалж чадна.
Үнэнтэй нүүр тул. Энэ нь баяр хөөртэй шинэ амьдралын эхлэл байх болно!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би тулгамдсан асуудлуудаа үгүйсгэж, тэдгээрээс айж амьдармааргүй байна. Илүү баяр хөөртэй амьдралтай болохын тулд асуудлуудаасаа гарахад минь Та надад тусалж чадах учраас би өөрийгөө дүгнэж цэгнэн, асуудлуудынхаа гүн рүү орохоор шийдэж байна.