Үнэн таныг чөлөөлнө

Үнэн таныг чөлөөлнө

Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. — Лук 8:32

Угтаа бид бодож, итгэдэг зүйлээсээ давж амьдарч чадахгүй гэдэг нь үнэн билээ.

Өнөөдөр олон хүн юунд итгэдэг тухайгаа хэрсүү ухаанаар бодоход санаа тавьдаггүй бөгөөд огт үнэн биш зүйлд итгэж үнэмшин бүхий л амьдралаа энэ буруу зүйл дээрээ босгодог. Мэдээллийн хэрэгсэл, найзууд эсвэл нэртэй цуутай хүмүүсийн хэлсэн ямар ч зүйл тэдэнд «үнэн» болдог. Бурханы үгийг судлахаас илүү бусдын үгэнд итгэх нь таныг үнэндээ хязгаарлаж, Бурханы танаар хийлгэхээр бэлдсэн зүйлээс таныг холдуулна. Харин та үнэний төлөө зүтгэж, бэрхшээлүүдийг давсан бол Түүнээс зууран барьж, үгэнд суурилсан амьдралыг босгон байгуулснаар аливаа чармайлт, оролдлогод амжилт олох болно.

Бурханы үнэний зам дээр үлдэхийг хүсэж байвал өдрийнхөө ажлын төлөвлөгөөнд Түүнтэй харилцах харилцааг нэгт тавих хэрэгтэй. Таныг өдрийн турш Түүнд залбирч, үгийг нь уншиж, магтаж, зүгээр л Түүний оршихуйг хүлээн зөвшөөрч Түүнтэй ойр дотно харилцаатай байхыг би албадаж чадахгүй.

Та Бурханыг таньж мэдэх үед үнэнийг олж мэднэ. Түүний үнэнээр амьдрах нь танд амар тайван, эрх чөлөө, баяр хөөрийг авчирна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би үнэний талаарх өөрийн бодол санаа, үнэмшлээр өөрийгөө хязгаарлахыг хүсэхгүй байна. Та бол Үнэний цорын ганц эх сурвалж. Тантай харилцах үед надад Өөрийн үнэнийг мэдүүлж, үнэн рүү хөтлөн дагуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon