Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. — Номлогчийн үгс 3:1
Номлогчийн үгсийн 3:1-д бүх юмс өөр өөрийн цаг хугацаатай гэж хэлсэн. Бид бүгд нэгэн ижил цаг хугацаа дор, нэг улиралд амьдардаггүй. Хэн нэгэн ургац хураалтын улиралдаа баярлаж байхад та дөнгөж үр тарих улиралдаа орж байж болно. Энэ үед тэд ч гэсэн нэгэн үед таны адил тариалалтын улирлаар явж байсныг санаарай.
Үр тариалалтын хугацаа Бурханы хүслийг таньж мэдэх, суралцах цагийг төлөөлнө. Би өөрийнхөө хүслийн оронд Бурханыхыг сонгох бүртээ сайн үрийг тарьж байдаг. Энэ үр яваандаа миний амьдралд ургацын хураалтын улирлыг авчрах болно.
Үр тарих ба ургац хураах улирлын хооронд хүлээлтийн цаг байдаг. Энэ үед тариа доош үндэслэж, үндэс нь хөрсийг сэндчин, саглагар болж бэхжинэ. Ингэхэд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд энэ бүхэн хөрс дор өрнөнө. Ямар нэг юм болж байгаа нь хөрсөн дээр юу ч анзаарагдахгүй.
Дуулгавартай байдлын үрийг тарьсны дараа бидэнд юу ч болоогүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ үед бидэнд харагдахааргүй газар их юм болж байдаг. Тэгээд эцэст нь тарьсан үр газраас соёолон гарч ирдэгийн адил, бидний дуулгавартай байдлын үр сүүлдээ Бурханы бидний амьдралд зориулж төлөвлөсний дагуу сайхан ургац болж гарч ирнэ.
Залбирлын эхлэл
Эзэн минь, ургац хураалтын улирал ирэхээс өмнө үр тарих цаг байх хэрэгтэй гэдгийг би ойлгож мэдлээ. Иймээс хэдийгээр юу ч болохгүй байгаа юм шиг санагдсан ч би итгэл найдвар тээн хүлээх болно. Таныг яг зөв цагт надад ургац хураалтын улирлыг авчирна гэдгийг мэдэн Танд бүх итгэл найдвараа тавьж байна.