Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. — 2 Коринт 9:7
Христэд итгэгчдийн хувьд бид боломжтой үедээ чадах чинээгээрээ өгдөг өгөөмөр хүмүүс байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн мөнгө өгнө гэсэн үг биш. Бид туслалцаа, цаг зав, авьяас билэг, уучлал зэргийг өгч болно.
Энэ нь хувиа хичээх зан бидний замд хөндөлсөх боломжийг бид өгч болохгүй гэсэн үг. Олон хүн харамч байдаг бөгөөд байгаа юмнаасаа харамлан зуурч, өгөхөөс нарийлдаг. Зарим нь үйлдэл дээрээ харамч биш боловч, зүрхэндээ харамч байдаг. Тэд үнэхээр хүссэндээ бус заавал өгөх үүрэгтэй гэсэн бодлоор өгдөг.
Харин энэ нь Бурхан биднээс хүсдэг арга зам биш. 2 Коринт 9:7-д, Бурхан урамтайгаар (баяр хөөртэй, «өгөхдөө түргэн шуурхай») өгөгчийг [зүрх нь өгөхөд зориулагдсан] хайрладаг (Тэр таалдаг, бусад зүйлээс дээгүүр үнэлдэг бөгөөд тийм хүнийг орхих эсвэл түүнгүйгээр юм хийхийг хүсдэггүй) гэж бидэнд хэлсэн.
Бурханд амьдралаа өгөх үед бидэнд байгаа бүх зүйл биднийх бус, харин Түүнийх гэдгийг ухаарч, Түүний хүссэн арга замаар нөөцөө ашигладаг өглөгч хүмүүс байх хэрэгтэй.
Өнөөдөр баяр хөөртэйгөөр өгөөрэй. Энэ нь Бурханд тааламжтай байх бөгөөд уриалгахнаар өгдөг хүмүүсийг Тэр баяр хөөртэй, сэтгэл хангалуун, өндөр үр бүтээмжтэй болгодог.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би яг одоо баяртайгаар өгдөг нэгэн болохын тулд зүрх сэтгэл ба оюун бодлоо зориулахаар шийдэж байна. Танд болон миний амьдралд байгаа хүмүүст хэрхэн өгөөмрөөр өгч болохыг надад харуулаач.