Өдрийг эхлэх шилдэг арга

Өдрийг эхлэх шилдэг арга

Үүр цайхаас өмнө босож, тусламж гуйн [хүүхэд шиг залбирч] хашхирдаг билээ. Үгсийг тань хүлээдэг билээ, би. — Дуулал 119:147

Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Орноосоо гялс босоод арай гэж цагтаа багтан гэрээсээ гардаг уу? Та зурагтаа асаадаг уу? Та дасгал хийдэг үү? Таны өглөөний хэвшил ямар ч байсан, өөрөөсөө нэгэн чухал асуултыг асуух хэрэгтэй. Миний шинэ өдрийн эхлэлд Бурхан ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Үүнийг олж мэдэхэд надад олон жил шаардлагатай байсан. Харин одоо шинэ өдрөө эхлүүлэх хамгийн сайн арга замыг би мэдсэн бөгөөд энэ нь миний төлөө, хийсэн бүхнийх нь төлөө Бурханд талархаж, Түүний ерөөл ивээлийг бусад хүмүүст хэрхэн хүргэж болох талаар гуйж асуух явдал юм.

Таны амьдралд Бурханы хийсэн сайн зүйлс дээр өдөр бүр төвлөрч, үүнд зориуд цаг гаргаж байхыг уриалмаар байна. Тэр таныг ямар аюул занал, зовлонгоос авч гарсан тухай, Таныг эдгээж, өөрчилсөн арга замуудынх нь тухай, танд хэрхэн санаа тавьж, таны залбиралд хариулж байсан тухай бод.

Өглөө бүр оюун санаагаа Бурхан дээр төвлөрүүлж хэвших үед тэр өдрийн турш Түүний төлөө амьдрахад зайлшгүй хэрэгтэй бүхий л амар тайван, баяр хөөрийг Тэр танд өгөх болно.


Залбирлын эхлэл

Эзэн, өглөө бүр сэрэнгүүтээ хамгийн түрүүнд Таныг дагах шийдвэрийг өнөөдөр би гаргаж байна. Таныг эрэлхийлж, Таны амар тайван, баяр хөөрийг авахын тулд Таныг эрэлхийлэхээс илүү чухал зүйл байхгүй гэдгийг би ойлгож авлаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon