
[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. [би өдөр бүр үхэлтэй нүүрлэж, өөртөө үхдэг] бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх [та нарын нөхөрлөл ба Эзэнтэй холбогдсон талаар] бахархлаар баталъя. — 1 Коринт 15:31
Хувиа хичээсэн занг бид сурдаггүй, харин анхнаасаа ийм зантай төрдөг. Харин бид Есүсийг өөрийн Аврагчаар хүлээж авах үед Тэр бидний сүнс дотор амьдрахаар ирдэг бөгөөд ингэснээр бид хэрхэн «өөрийгөө үхүүлэх»-д суралцаж, Ариун Сүнсний удирдамжийг дагаснаар бид хувиа хичээсэн зангаа ялан дийлж чаддаг. Энэ зан магадгүй хэзээ ч бүрмөсөн арилахгүй байж болох ч бидний дотор оршигч Агуу Нэгэн хувиа хичээсэн зангаа ялан дийлэхэд маань өдөр бүр тусалдаг (Галат 5:16).
Би хувиа хичээсэн зангаа бүрмөсөн ялан дийлж чадаагүй. Өөр хэн нэгэн чадсан гэдэгт эргэлзэж байна. Бүх цаг үеийн хамгийн агуу христэд итгэгчдийн нэг Паул элчид хүртэл хувиа хичээсэн байдлаа дийлэхэд түвэгтэй байсан. Хувиа хичээхгүй амьдарч сурах нь түүний хувьд бусдын адил хүндхэн аян зам байсан. Тэр өөрийнхөө тухай ярихдаа өдөр бүр «өөрийгөө үхүүлэх» хэрэгтэй байсан гэсэн.
Бид түүний адил ингэж амьдрахаар дуудагдсан. Учир нь бид хувиа бодож амьдраад өөрчлөлт гарна гэж найдах боломжгүй. Бид өдөр бүр өөрийгөө үхүүлж байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд ер нь амаргүй боловч Түүнд найдаж түшиглэхэд Бурхан үргэлж бидэнд зөв зүйл хийх нигүүлслийг өгөх болно. Хувиа хичээдэггүй амьдралаар амьдрах нь зөвт байдал, амар тайван ба баяр хөөртэй байх хамгийн шилдэг зам гэдэг нь үнэн юм шүү!
Залбирлын эхлэл
Эзэн, би төгс биш ч гэсэн Таны өгсөн хүч чадлаар өдөр бүр өөрийгөө үхүүлж чадна гэдгий мэдэж авлаа. Хувиа хичээсан зангаа хэрхэн ялан дийлэхийг надад зааж өгөөч. Улмаар Та надаар дамжуулан амьдрах боломжтой болно.