Бурханы дотор [тусалснаар нь] үгийг нь би магтана. Бурханд би итгэсэн. Би айхгүй. Махбодтон, надад юу хийж чадах вэ? — Дуулал 56:4
Дүр эсгэн, бага зүүж, өөрөөсөө тэс ондоо хүн байх гэж хичээсээр та ядарч байна уу? Яг байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх эрх чөлөөг та хүсэхгүй байна гэж үү? Хэн нэгэн болох гэж дарамтлагдан, үнэндээ хэрхэн тэр хүн шиг биеэ авч явахаа ч мэдэхгүй зовсон нэгэн байхаас татгалзмааргүй байна уу? Өөрийнхөө давтагдашгүй байдлыг хүлээн авч, хүн бүртэй адилхан байх гэсэн нөлөөг эсэргүүцэж сурмаар байна уу?
Хэрэв та найдваргүй аюултай байдлыг ялан дийлж, Бурхан таныг хэн байхаар дуудсан тэр хүн болох гэж байгаа бол та бусдаас өөр байхыг зориглох ёстой. Бид өөрийн давтагдашгүй байдлаас татгалзаж, нэг нэгэнтэйгээ адилхан байхыг оролдох үед бүтэлгүйтэл, сэтгэл дундуур байдал бий болно.
Өөр хүмүүсийн найдвар хүлээлтийг хангах гэж, тэдний хүслээр өөрийгөө эвдэж, тэдний бодол санаанд нийцүүлэхийг оролдохын оронд Бурхан таныг хэн байхаар бүтээсэнчлэн тэр хувь хүнийг хүлээн зөвшөөрч, таалж байхыг Тэр танаас хүснэ. Та өөрөөсөө «Би хүмүүст таалагдахыг хүсдэг үү эсвэл Бурханы таалалд нийцэхийг хүсдэг үү? гэж асуух ёстой. Хэрэв бид хүнд биш, Бурханд таалагдах дээр төвлөрвөл амьдралын жинхэнэ амар тайван ба баяр хөөр гэж юу болохыг мэдэх болно.
Таныг урлаж байхад Бурхан юу хүсэж байснаа мэднэ. Та Бурханаар аймшигтай ба гайхамшигтайгаар бүтээгдсэн дахин давтагдашгүй хосгүй хувь хүн! Өөрийгөө Христ Есүс дотор шинэ бүтээл хэмээн хүлээн авч, Түүний дотор хэн гэдгээ нээж илрүүлснээр найдвартай ба итгэлтэй байдлыг олж ав.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би хүнээс айж эмээхгүй. Би өөрийнхөө аюулгүй, итгэлтэй байдлыг Тантай харилцах ойр дотно харилцаанаас олж авмаар байна. Өнөөдөр би Таны бүтээсэнчлэн цор ганц давтагдашгүй хувь хүн байхыг хүсэж байна. Би Танд л таалагдахыг хүсэж байна.