Өөрийнхөө итгэдэг хүмүүст алдаа зөрчлөө улайж бай

Өөрийнхөө итгэдэг хүмүүст алдаа зөрчлөө улайж бай

Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Лук 8:17

Ихэнх хүн өөрийнхөө алдаа зөрчил, дутагдлыг ярихдаа тав тухгүй болдог. Бид яагаад иймэрхүү юмаа нээлттэй ярихыг хүсдэггүй юм бол? Хүмүүс юу гэж бодохоос айдаг учраас л ингэж байгаа юм. Бид санаа зовж, бидний үнэлж хүндэлдэг хүмүүс буруугаар ойлгож, бидэнд дургүй болоод, тоохоо больчих вий эсвэл бидний тухай бүхнийг бодитоор мэдсэний дараа тэс ондоогоор хүлээж авдаг болох вий гэхээс айдаг.

Гэвч өөрийнхөө алдаа зөрчлийг улайж, хэлэх нь бидний сэтгэлийн эдгэрэлд чухал байдаг. Иймээс Библи бидэнд бүх нууцлагдсан зүйлс яваандаа илэрхий болно гэж хэлсэн учраас бид өнөөдөр итгэдэг хүмүүсийнхээ өмнө өөрсдийнхөө гомдол, сэтгэлийн шарх, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, ярих учиртай.

Би эцэст нь нэг юм өнгөрсөн үед надад тохиолдсон хүчирхийллийн талаар хэн нэгэнтэй хуваалцах зориг олж аваад ярихад сэтгэл санааны хувьд туйлын хэцүү байсан.

Харин одоо би өнгөрсөн үеэ ярихад өөр хүний асуудлыг хөндөж байгаа юм шиг санагддаг болсон. Сэтгэлийн шарх, амьдралынхаа золгүй харанхуй талыг ярих үйл явц надад эдгэрэл, сэргэлтийг авчирсан.

Бурханд залбирч, итгэл найдвараа өгч, илэн далангүй нээлтэй ярилцаж болох хүнийг харуулж өгөхийг Түүнээс гуй. Хамтдаа өөрсдийн шаналал, зовлонгоо хуваалцаж ярьснаар та нар нэг нэгэндээ Бурханы эдгэрлийг авчрах болно.

Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, би өөрийнхөө алдаа зөрчил, шарх, гомдол, сул дорой байдлыг хуваалцаж болох ямар хүн миний амьдралд байгааг Та надад мэдүүлж өгөөч. Би өөрийнхөө болон тэдний амьдралд илүү төгс сайн эдгэрлийн үүд хаалгыг нээж өгмөөр байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon