Өөрийнхөө эргэлзээг олзолж ав

Өөрийнхөө эргэлзээг олзолж ав

Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог. — 2 Коринт 10:5

Бид оюун санаагаа шинэчлэх үйл явцыг эхлүүлэх үед өөрөөсөө болж холион бантан хутгах тохиолдол бас гарна. Бурхан биднийг төгс биш гэдгийг мэддэг учраас биднийг зөв зам руугаа буцаж очиход маань тулд тусалдаг.

Харамсалтай нь, диавол ч гэсэн биднийг төгс биш гэдгийг мэддэг бөгөөд бидэнд үүнийг сануулахын тулд алхам бүрт чадах бүхнээ хийнэ.

Биднийг замаа цааш үргэлжлүүлэн, Бурханд үйлчлэн, сайныг үйлдэн, итгэлээр алхаж байтал гэв гэнэт илт ямар ч тодорхой үндэслэлгүйгээр бүтэн өдөр юм уу, бүр долоо хоногоор оюун санаанд маань довтлон дайрахыг мэдэрдэг. Сатан биднийг бүтэлгүй, хангалттай сайн биш, Бурхан бидэнд хайргүй гэж хэлдэг. Энэ мэтээр хэлдэг худал үгсийнх нь жагсаалт дуусашгүй.

Бурхан үг яг иймэрхүү нөхцөл байдалд хэрхэх ёстойг хэлдэгт би маш талархдаг. 2 Коринт 10:5-д, ямар ч бодол санааг Бурханы дуулгавартай байдалд олзлуул гэж хэлсэн. Иймээс диавол танд ээлжит худал хуурмагаа хэлэхийг оролдвол Бурханы үгийг барьж аваад тухайн худлыг няцаах үнэнийг олж мэд.

Таны оюун санаанд эргэлзээ орж ирэх үед бүү зориг мох. Зохисгүй бодол санааг Бурханы үгийнn дуулгавартай байдалд тушаагтун. Энэ арга үр дүнгээ заавал өгнө!


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний замыг будлиулах гэж дайсны над руу явуулдаг худал хуурмаг ба эргэлзээг би хүлээж авахгүй. Харин Таны үгэнд итгэж, тэдгээр санаа бодлуудыг олзолж авах болно!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon