Өөрийн сүнсийг сонс

Амь өгдөг нь [Тэр бол Амь-Өгөгч билээ] Сүнс, мах бол ашиггүй [түүнд ямар ч ашигтай тал байдаггүй] юм. Миний та нарт хэлсэн үгс (үнэний) бол сүнс ба амь билээ. – Иохан 6:63

Заримдаа бидний бодол санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөн Бурханы дуу хоолойг сонсох бидний чадварт нөлөөлдөг. Бид Бурханыг сонсох, дуулгавартай дагах гэж хичээх үед сөрөг бодлууд биднийг бөмбөгдөж, бууж өгмөөр санагдах үе байдаг. Харин бид бодол санаагаа дуугүй байлгаж, өөрсдийн зүрх сэтгэл рүүгээ өнгийн харвал Бурхан Өөрийнхөө хэлж буй зүйлээ батлах баталгааг бидэнд өгдөг. Ариун Сүнс оршдог бидний зүрх сэтгэлийн гүнээс Түүний хариулт гаран ирж байгааг бид амар тайван болон итгэлтэй байдлаараа мэдэрч болдог.

Нэг удаа би ирсэн хүмүүст туслахын тулд маш ихээр хичээнгүйлэн зүтгэж, өөрийнхөө нэг уулзалтыг дуусгачхаад байж байсан юм. Хэдийгээр хүн бүр л баяртай байх шиг харагдаж байсан ч, миний толгойд “Хэн ч ивээгдэж чадсангүй, тэр ч бүү хэл ихэнх хүмүүс ирдэггүй байж хэмээн хүсэж байсан” гэх дуу хоолойг сонссоор байв.

Үнэхээр юу ч хийж чаддаггүй нэгэн мэт санагдаж байсан ч, энэ нь надад зориулсан Бурханы хүсэл биш байсныг би мэдэж байсан тул Ариун Сүнсний надад зориулж хэлэх үгийг сонсохын тулд чимээгүй чагнан зогссон юм. Би тэр даруйдаа намуухан дуу миний зүрх сэтгэлд хандан “Хэрэв хүмүүс энд байхыг хүсэхгүй байсан бол ирэхгүй байсан. Хэрэв тэд баярлахгүй байсан бол уулзалтыг орхиод явж болох л байсан. Би чамд номлолыг өгсөн бөгөөд Би хэн нэгэн хүнд хэзээ ч ямар нэгэн муу зүйлүүдийг номлох номлолыг өгдөггүй. Тиймээс Сатанд чи өөрийнхөө хөдөлмөрийн баяр хөөрийг хулгайлахыг бүү зөвшөөр” гэж хэлсэн юм. Би үүнийг сонсоогүй байсан бол сэтгэл минь үргэлжлүүлэн тавгүйтсээр л байх байлаа. Гэвч Бурханы үг надад амьдралыг авчирсан юм.

Бид өөрсдийн бодол санаагаар биш, өөрсдийн сүнсээр дамжуулан Бурханыг сонсдог. Тэр таны талаар үнэхээр юу гэж хэлж байна гэдгийг Бурханаас асуухын тулд хийж буй зүйлээ зогсоож, үргэлж цаг гарга.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханы Үг үргэлж амь авчирдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon