Эзэн, (баттайгаар) та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж (найдаж, харж) байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь Эзэн шударга ёсны Бурхан. Түүнийг (баттайгаар) хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн (баяртай, жаргалтай, атаархмаар) ажээ! (Түүний ялалтын төлөө, Түүний тус, Түүний баяр, Тэрээр зүйрлэшгүй, салшгүй нөхөрлөл) — ИСАИА 30:18
Би таныг зүрх сэтгэлдээ үүнийг оруулаасай гэж хүсэж байна: Та юуны ч тухай бодож байж болно. Хүмүүсийн бодож байгаа бодол нь тэднийг асуудалд оруулж, хэцүү байдалд хүргэх үндэс суурь болдог. Таны бодол, хийж байгаа үйлдэл чинь болдог гэдгийг байнга сана. Дайсан тань буруу бодол өгөх болгонд нь хүлээж аваад байж болохгүй.
Исаиа 30:18 бол миний дуртай эшлэлүүдийн нэг юм. Та үүнийг тунгаан бодсоноор танд гайхалтай найдвар төрүүлж… хүч өгөх болно. Бурхан сөрөг бодолтой, хатуу нэгнийг бус харин талархалтай сэтгэлтэй (сайн) нэгнийг хайдаг. Энэ нь Бурханы төлөө сайныг үйлдэхэд бэлэн бүх л хүмүүс юм.
Та сайн зүйлийн төлөө оюун бодлоо өөрчилснөөр амьдрал тань илүү сайжрах болно. Бодож байгаа зүйлээ Бурханы төлөвлөгөөний дагуу болгосноор та бодсоныхоо дагуу үйлдэх болно.
Оюун бодол бол хандлага болон үйлдэлийг удирдаж байдаг. Та Бурханаас Сайн бүгдийг хүлээн авах болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.