Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг (сүнсийг чинь чөлөөлж, тайвшируулж өгнө) амраая. — МАТАЙ 11:28
1 Хаад 19 дээр эш үзүүлэгч Елиа Иезебелийн халдлагаас айсан учраас урам хугарч, үхмээр санагдсан гэж гардаг. Элиа 450 Баалын эш үзүүлэгчдийг ялсны дараах өдөр нь айдаст автаж, юмс утгагүй болсон учир нь юу байсан бэ?
Хэрвээ түүхийг нарийн судлаад үзвэл тэр үнэхээр оюун бодол, бие махбодоо хэтэрхий удаан дайчилснаас болоод уналтанд орсон. Елиагийн оюун бодол, бие махбод бүр ядарч, сэтгэл санаа бол унасан байсан. Тэр айж, сэтгэлээр унаж, урам хугарч, найдваргүй болсон байсан.
Бид их ядарсан үед амьдралд ямар ч зүйл сайхан харагддаггүй. Хэн ч надад хайргүй, хэн ч надад туслахгүй, хэн ч надад халамж анхаарал тавихгүй байгаа мэт санагддаг. Бид ямар ч хэрэггүй, ойлгомжгүй, бүгд л надтай буруугаар харьцаж байгаа мэт санагддаг. Бид маш их асуудалд орсон шалтгаан нь ихэвчлэн ядарснаас болсон байдаг.
Эзэн Елиа ядраад унасан байгааг мэдэж байсан. Тэр түүнийг шөнө амрааж, сайхан хоолнууд өгсөн. Маш их асуудалтай байхад энэ маш энгийн туслах арга юм. Танд ч бас адилхан байх. Өөртөө хэрэгтэй байгаа амралтаа ав, шим тэжээлтэй хоол унд ид. Танд магадгүй энэ зүйл сүнсний чухал зүйл байж болох юм!
Хүч чадал, мэргэн ухаан, урам зориг сайн амралтаас ирдэг.