Амар тайвныг мөшгө

Амар тайвныг мөшгө

Муугаас салж, сайныг үйлд, амар тайвныг хай, мөшгө (араас нь дага)! — Дуулал 34:14

Бид ямар шалтгааны улмаас амар тайвнаа алддаг вэ? Оройтож гарах, замын түгжрэл, асгасан кофе гээд олон зүйл нэрлэж болно. Тийм учраас л өдөр бүр амар тайван дотор алхах «дасгал» хийх нь маш чухал. Жишээ нь: та хэзээ амаа хамхиж, амархан гомдохгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн заримдаа алдаа гаргах тохиолдол байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Та зүгээр л гэдийж суугаад амар тайвныг хүсэмжилж, диавол таныг тайван орхих эсвэл хүмүүс таны хүссэнээр хийхийг хоосон мөрөөдөж болохгүй. Библи бидэнд амар тайвныг идэвхтэйгээр мөшгө гэж хэлдэг. Та өөрийнхөө оюун санаагаа амар тайвныг хүсэн тэмүүлэх эрмэлзэлтэй болгох хэрэгтэй.

Учир нь Бурханы үг бидний амьдралд үр жимс ургуулснаар бид амар тайвныг бий болгодог.Амар тайвныг бий болгодог хүний амар тайван зүрхэнд нь таригдах ёстой. Бүх итгэгч хүн амар тайвны сүнстэй байх хариуцлагатай үүрэгтэй. Ингэснээр Бурхан үгээ тэдний дотор болон тэднээр дамжуулан түгээх боломжтой болно.

Та өөрийнхөө амьдралд ахиц дэвшил гаргахын төлөө хичнээн зүтгэсэн ч ерөөсөө бүтэхгүй байна уу? Энэ нь магадгүй та амар тайван дотор амьдрахгүй байгаатай холбоотой байж болох юм. Тиймээс би таныг амар тайвны хүслэн болж, үүнийг эрэлхийлж, хамаг чадлааараа түүний араас мөшгөхийг уриалж байна!


Залбирлын эхлэл

Эзэн, би амар тайван өөрөө аяндаа хүрээд ирэхийг хүлээн цаашид зүгээр хойш суугаад байж чадахгүй нь. Би амар тайвныг идэвхтэйгээр эрэлхийлэхийг хүсэж байна. Таны амар тайвны араас хэрхэн мөшгөхийг надад зааж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon