Амлагдсан газрыг эзэмших түлхүүр

Амлагдсан газрыг эзэмших түлхүүр

Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ. — Ефес 2:10

Бурхан таныг амласан газартаа хүргэж өгөхийг хүсдэг. Ямар ч байсан Түүний урьдаас төлөвлөсөн сайн амьдралаар амьдрах боломжтой болохын тулд та дахин төрж, Христ дотор шинэ хүн болж бүтээгдсэн. Гэхдээ та шинэ амьдралд хүрэхээр Бурханыг дагахын тулд Тэр эхлээд таныг бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим зүйл чинь өөрчлөгдөх шаардлагатай гэсэн үг.

Харин та өөрчлөгдөх гэдэг үгээс айсны хэрэггүй. Энэ нь та өмнө нь хийдэг байсан зарим зүйлээ орхиж, хэзээ ч хийж байгаагүй шинэ зүйлсийг хийж эхлэнэ гэсэн утгатай. Жишээ нь: сөргөөр бодохоо больж эергээр сэтгэж эхлэх, өөрийн тав тухтай бүсэд зүгээр суухаа больж шийдэмгий алхам хийж гарах, юмыг хойшлуулалгүй шинэ боломжийг тэр дор нь барьж авдаг болох гэх мэт.

Амлагдсан газрын тухай зөвхөн уншиж, ярих нь хангалтгүй. Танд амлагдсан газрыг эзлэн авахын тулд хөдлөх шийдвэр гаргах хэрэгтэй. Бурхан бол сайн. Тэр таныг тэр газар руу удирдан жолоодох болно. Та зөвхөн Түүнийг дагах хүсэлтэй байж, таныг бусдын төлөө ерөөл болгохын тулд бэлдэх үед таны амьдралд Түүний авчирч буй эерэг өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөөрэй.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, амлагдсан газрыг эзэмшихийн тулд ямар өөрчлөлт надад хэрэгтэй байгааг харуулаач. Намайг бусдад ерөөл ивээл болгохын тулд бэлдэж, надад зориулсан хувь заяанд хүрэхэд тусалж байгаа Танд талархаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon