Мосе ард түмэнд —Бүү ай! (баттай, өөртөө итгэлтэй, сэтгэлээр унахгүй) Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно… — ГЭТЛЭЛ 14:13
Есүс Муу сүнс бол худал бөгөөд худал хуурмагийн Эцэг гэж хэлсэн (Иохан 8:44) Түүнд үнэн зүйл гэж үгүй. Тэр Бурханы хүмүүсийг хуурч, айлгаж тэгснээр итгэгчид Эзэний үгийг дуулгавартай дагах зориггүй болж, мөн Түүний бэлдсэн ивээлүүдийг авахгүйд хүрдэг.
Юмыг байгаагаас нь муугаар бодож айдаг. Бид айж байсан ч урам зоригтой байвал бидний бодсон шиг тийм муу биш гэдгийг олж мэдэх болно.
Бурханы үгэнд Эзэн Өөрийн хүмүүсийг “бүү ай” гэж хэлдэг. Тэр үүнийг хэлсэн шалтгаан нь Сатан тэдний ивээлийг битгий булаагаасай гэж хүссэн учраас юм.
Тэр бидэнд айдас байгааг мэдсэнээр энэ бол худал хуурмаг зүйл, Түүний хүслээр хий гэж урамшуулан ятгасаар байдаг. Яагаад вэ? Учир нь Тэр бидний хүлээж байгаа ивээлүүдийг мэдэж байгаа.
Бидний дайсан биднийг болон таныг нөхцөл байдал доройтож, уналтанд орохоор байна гэж хэлсээр байдаг бол Библи бидэнд таны нөхцөл байдал ямар байсан ч хамаагүй, Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй гэж заадаг. (Марк 9:23)
Та энэ хоёр үгийг амьдралдаа хэрэгжүүлснээр ялалтанд хүрэх болно. Бүү ай.