Хэрэв бид (Ариун) Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор (Бурханы Ариун Сүнс бидний амьдралд байгаа учраас Ариун Сүнсээр удирдуулан урагшилцгаяя) явцгаая. — ГАЛАТ 5:25
Ариун сүнс таны дотор орсноор Түүнд байгаа бүхэн биднийх, Түүний үр жимс биднийх болсон. Бидний дотор үр суулгагдсан. Бурханд илүү ойр байх тусам таны үр жимс ургаж, та илүү өсөж төлөвших болно.
Сүнсний үр жимсээ өөрийн болгохын тулд бид амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд бид хайраас авхуулаад биеэ хянан захирах хүртэл бүгдэд нь анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Бүх үр жимс хайранд суурилагдсан байдаг бөгөөд хайраар дамжуулан гардаг, гэхдээ биеэ хянан захирахад бас хамаатай.
Та хайрын үр жимсийг илүү хөгжүүлж байгаа бол та хүмүүст тэвчээргүй, найрсаг бус хандахгүй. Тэдэнд сайнаар хандан дэмжиж, итгэмжтэй байна. Та өөрийн хэрэгцээгээ харахаас илүүтэйгээр хүмүүст ивээл болох болно. Энэ бол хайрын үр дүн юм.
Өөрийгөө хянан захирах нь Ариун сүнсний үр жимсүүдийг гаргахын тулд сонголт хийхэд нөлөө үзүүлдэг. Бид сонголтоо зөв хийгээд байвал сайн болон эрүүл, Бурханд таалагдах амьдралын зуршилтай болно. Бид эдгээр зуршилаа амьдралдаа хэвшил болгосноор Сүнсний амьдрал тань үр жимсээр дүүрэн байж, та өсөх болно.
Үр жимсийг “шахаж” гаргахын тулд бид үр жимс боловсорсон болон боловсроогүй байгааг нь мэдэх хэрэгтэй.