Өөрийн мэдрэмжийг бус, Бурханы мэргэн ухааныг дага

Өөрийн мэдрэмжийг бус, Бурханы мэргэн ухааныг дага

Мэргэн ухааныг Эзэн Өөрөө өгдөг. Мэдлэг ба ухаан бодол Түүний амнаас гардаг. — Сургаалт үгс 2:6

Өөрийнхөө мэдрэмжээр шоуг хөтлүүлэх үед амьдралд ямар ч хөгжилтэй зүйл байдаггүй. Бидний мэдрэмж өдрөөс өдөрт, цаг тутамд, тэр бүү хэл хормоос хоромд өөрчлөгдөж байдаг. Тэд ихэвчлэн биднийг хуурдаг. Товчхондоо, бид мэдрэмждээ итгэж болохгүй.

Харин Христийн дагалдагчдын хувьд бид хуурамч мэдрэмжээ үл ойшоон үнэн ба мэргэн ухаанаар удирдуулан амьдрах боломжтой. Хэдэн жишээ татъя.

Та баахан хүмүүсийн дунд байгаа бөгөөд тэнд хүн болгон таны тухай ярьж байгаа юм шиг мэдрэгдсэн гэж бодъё. Энэ тэд бүгд үнэхээр таны тухай ярьсан гэсэн үг биш. Магадгүй хэн ч таныг ойлгохгүй байгаа юм шиг мэдрэгдлээ. Гэхдээ энэ нь бодит байдал дээр тэд таныг ойлгохгүй байна гэсэн үг биш. Хүмүүс таныг буруу ташаа ойлгож, үнэлэхгүй байх эсвэл бүр зүй бус хандсан юм шиг санагдаж болох ч энэ нь үнэхээр тийм байна гэсэн үг биш. Энэ бол зөвхөн мэдрэмж.

Бид төлөвшсөн, дасгалжуулагдсан хүмүүс байж, Сүнсээр явахаар шийдсэн байх хэрэгтэй. Ингэхийн тулд бид ямагт өөрийн арга замаас илүү Бурханы аргаар үйлдэхийг сонгох хэрэгтэй.
Хэдийгээр бид заримдаа сөрөг мэдрэмжийн дайралтанд өртсөн юм шиг санагдаж болох ч эдгээрээр амьдралаа хянуулж, сүйрүүлж болохгүй. Харин үүний оронд бид үнэнийг дагах буюу бурханлаг мэргэн ухаан, мэдлэг ба ойлголтыг сонгож болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, хэдийгээр миний мэдрэмж, сэтгэл хөдлөл Таны мэргэн ухааны эсрэг зогсож, намайг хуурахыг оролддог боловч би амьдралаа үүгээр удирдуулахгүй. Байнга өөрчлөгддөг сэтгэл хөдлөлдөө захирагдахгүйн тулд Та намайг Өөртэйгөө үргэлж холбоотой байлгаач. Үнэнээр намайг удирдаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon