Бурханы хайрын мөн чанар

Бурханы хайрын мөн чанар

Биднийг хайрласан аугаа хайрын өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. — Ефес 2:4–5

Заримдаа амьдрал урам зориг мохоох үед бидний хийж чадах хамгийн сайн зүйл гэвэл Бурханы хайрын мөн чанарыг өөртөө сануулах явдал юм.

Библийн өгүүлдэг хамгийн сайхан зүйлсийн нэг бол биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө амиа өгсөн. Түүний хайрыг авах зохистой хүмүүс болтол Тэр хүлээдэггүй (Ром 5:8). Тэр биднийг болзолгүй хайраар хайрладаг. Үнэнийг хэлэхэд, бидний ихэнх нь үүнийг ойлгоход хэцүү байдаг. Учир нь бид амьдралдаа юм бүрийг ажиллаж, олох хэрэгтэй гэдэгт дасал болсон байдаг.

Бурхан биднийг гэсэн агуу, гайхамшигт, хүчтэй хайрынхаа улмаас Өөрийнхөө амийг бидэнд үнэгүй цутгасан. Энэ бол хувьсгалч хайр. Бодит хувьсгалч хайр үүнээс багыг үйлдвэл сэтгэл нь ханахгүй, хэзээ ч өөрөөр үйлдэж чадахгүй учраас өөрийгөө үнэгүй өгдөг.

Энэ бол биднийг Бурханд ойртуулдаг Түүний болзолгүй хайр, биднийг гэм нүглийг арчиж хаядаг. Түүний гайхамшигтай нигүүлсэл Түүний оршихуйд орох үүдийг нээж өгдөг, Түүний хүчирхэг золиос билээ. Түүний хайр хэзээ ч зогсохгүй, хэзээ ч бууж өгөхгүй, таныг хэзээ ч орхихгүй. Сэтгэлийн дарамтанд орж, гутарсан ямар ч үед таныг гэсэн Бурханы аугаа хайрыг санаж байгаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны хайр намайг гайхшруулах юм. Надад тэгж санагдахгүй байсан ч Таны хайр хэзээ ч дуусахгүй гэдгийг би мэдлээ. Та миний төлөө Өөрийгөө бүрмөсөн зориулсан бөгөөд Таныг надад ямар их хайртайг би ямар ч эргэлзээгүйгээр мэднэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon