Бид Түүний хүслийн дагуу (бид баттайгаар) юу ч (ямар ч зүйл) гуйсан, Тэр биднийг (Түүний зөвшөөрсөн төлөвлөгөөний дагуу) сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа (баталгаа, зориг) итгэл зориг юм. — 1 ИОХАН 5:14
Залбирал бол биднийг Бурхантай ойр байлгаж, Түүнд итгэлтэй байхад тусалдаг зүйлийн нэг юм. Бид санаа зовж, өөрсдөө хийх гэж хичээж байхын оронд хандлага болон үйлдлээрээ “Эзэн минь, би Танд ямар ч үед итгэж байна” гэж харуулан, байнга залбирдаг бай.
Бид нар залбираад Бурханаас гайхалтай зүйлүүдийг сонсох болно гэдэгтээ итгэдэг. Бид зөв залбирсан болов уу, удаан залбирч байгаа болов уу гэж бодох үе байдаг. Бид залбирахдаа Бичээсээс авч, зөв тохирсон үг хэрэглэж байгаа болов уу гэж бас боддог. Бид эргэлзэж, үл итгэж байгаа бол энэ л зөв залбирал биш юм. Залбиралд хэрэгтэй зүйл бол итгэл.
Бурхан надад энгийн, итгэл дүүрэн залбирал хангалттай гэж хэлсэн. Бид дахин, дахин давтан гуйгаад байх шаардлагагүй. Залбирахдаа гоё үг хэрэглэх ч шаардлагагүй. Тэр намайг сонсдог бас ойлгодог.
Би таныг энгийн үгээр, Бурхан намайг сонсоод зөв цагт нь хариултаа өгөх болно гэсэн итгэлтэйгээр залбираасай гэж хүсэж байна. Залбирч байхдаа итгэлтэй бай. Бурхан сонсож байгаа гэж бодон энгийн, хүүхэд шиг залбирлаар чин сэтгэлээсээ залбир.
Бурхан таны залбиралд тогтоосон цагтаа, Өөрийн арга замаар хариултаа өгөх болно гэдэгт итгэ.