Бүх зүрхээрээ Эзэнд итгэ, өөрийнхөө ойлголтод бүү түшиглэ Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг, Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. — СУРГААЛТ ҮГС 3:5-6
Юмыг хэтэрхий ургуулан боддог хүмүүс итгэлийн тал дээр асуудалтай байдаг. Бид ямар нэг зүйлийг хэтэрхий ихээр ургуулан бодоод ирэхээрээ санаа зовж, яаж асуудлаа шийдэх талаар хэтэрхий их хичээж, боломж хайж, Бурханд итгэхийн оронд өөртөө итгэж эхэлдэг.
Би бол хэтэрхий ургуулан бодохдоо гарамгай, бүгдийг л зохицуулах гэж оролддог байсан. Би бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байж л баяртай болох ёстой байдаг байсан. Тиймээс би “Яагаад вэ, Бурхан минь, яагаад вэ?” гэж Бурханаас асуудаг байсан. Тэгээд нэг өдөр Эзэн надад “Чи бүхий л зүйлд учир шалтгаан хайж амьдарвал зүрх сэтгэл чинь хэзээ ч бэлэн байхгүй” гэж хэлсэн.
Зүрх сэтгэлээ бэлдэж, оюун бодлоо сэргэг байлга. Оюун бодол чинь бүх зүйлийн учир шалтгааныг нь хайгаад завгүй байвал Ариун сүнснээс салж, Бурханы үгийн үнэн алдагдаж, Есүс танаар дамжуулан ажиллаж чадахаа болино. Тэр биднийг учир шалтгааныг олох гэж оролдохдоо Бурханы үгэнд тулгуурлаж, Бурханаар дамжуулан хийгээсэй гэж хүсдэг.
Миний олж мэдсэнээр бол асуудлын учир шалтгааныг оюун бодлоороо олж мэдэх гэж хэт хичээвэл өөрөө л будилдаг, тиймээс ийм байдалд орчихвол би Бурханыг хүлээж, Тэр харуулах болно гэдгийг өөртөө сануулдаг байх хэрэгтэй.
Бид амьдралдаа болж байгаа бүх зүйлийн учрыг олох гэж хичээвэл бидний зүрх сэтгэл, оюун бодол хэзээ ч тайван байхгүй.