Гомдоллох нь гэм!

Гомдоллох нь гэм!

Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. — Дуулал 100:4

Ефес 4:29-д элч Паул ямар ч ялзарсан, бохир үг хэрэглэхгүй байхыг бидэнд заадаг. Үүнд бас гоморхол ордгийг би нэгэн цагт ойлголгүй явсан. Харин үүнээс хойш гомдоллож, гонгинох нь бидний амьдралыг бохирдуулдаг гэдгийг сурч мэдсэн.

Гомдоллох бол гэм гэдэг нь товч тодорхой! Гоморхол хүмүүсийг маш их асуудалд оруулж, сонсож байгаа нэгний баяр хөөрийг үгүй хийдэг.

Бид өөрөөсөө асуух хэрэгтэй. Замын түгжрэлд гацах, дэлгүүрт урт дараалалд зогсохдоо тэвчээрээ хэр хурдан алддаг вэ? Найз нөхөд эсвэл гэрийнхнийхээ бүх алдааг гаргаж, чичлэхдээ хэр түргэн бэ? Ажилтай байгаадаа Бурханд талархахын оронд ажлынхаа талаар гомдоллож байна уу?

Гомдлын эсрэг хамгийн сайн эм бол талархал. Жинхнээсээ талархдаг хүмүүс гомдоллодоггүй. Өөрт нь байгаа бүхий л сайн сайхны төлөө талархсаар байгаад гомдоллож болох зүйлийг анзаарах сөхөө байдаггүй.

Библи бидэнд Бурханы хашаанд магтаал ба талархал өргөж ороорой гэж хэлсэн. Та бид талархлыг өдөр тутам амьдралынхаа зорилго болгох хэрэгтэй. Аль болох эерэг байж, талархацгаая.

Орой орондоо ороод талархаж болох бүхий л зүйлийг тунгаан бод. Энэ нь өглөөгүүр хийх зүйлсийн чинь эхлэл байг.

Танд байдаг «жижиг» эсвэл энгийн байдаг зүйлсийн төлөө Бурханд талархаарай. Машины зогсоол, ажилдаа цагтаа сэрэх, хоол хүнс, гэр бүл гэх мэт. Сайн болохгүй байна гээд сэтгэлээр унах хэрэггүй шүү. Бухимдаж талархахаа зогсоож болохгүй шүү. Шинэ дадал хэвшлийг хөгжүүлж, талархалтай амьдарч суртлаа дээрх зөвлөгөөг дагасаар байгаарай.

Талархлаа харамгүйгээр өргөөрэй. Энэ бүхэн таны Эзэнтэй тогтоосон харилцааг илүү амттай болгоно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би яг одооноос эхлэн талархлын амьдралаар амьдармаар байна! Намайг хайрлаж, ерөөж, ивээдэгт баярлалаа. Талархалтай байхын тулд амьдралдаа эерэг зүйлсийг олж хардаг байхад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon