“Дотроо тайван байх” дуудлагыг илэрхийлдэг

Христийн (сүнсний нэгдэл) амар тайван зүрхийг (таны дотор байгаа асуудлуудад амар тайван хандах) чинь захираг. Үүний тулд л та нар (Христтэй нэг) нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун (Бурханыг үргэлж магт). — КОЛОССАЙ 3:15

Колоссай 3:15 дээр Паул бидний амьдралд шийдвэр гаргах асуудал тулгарч байвал чимээгүй бөгөөд тайван байгаа бол дуудлагаа мэдэж болох юм гэж хэлсэн.

Юу гэсэн утгатай вэ гэвэл та шийдвэр гаргаад хийх гэтэл амар тайван биш байгаад байвал битгий хий гэсэн үг юм. Таны дотор “чимээгүй тайван байх” юм бол таны дуудлага гэсэн үг юм. Зарим хүмүүс дотроо тайван биш байсан ч албан тушаал хөөдөг, тэгээд ажлаасаа болоод аз жаргалгүй, сэтгэл санаа тогтворгүй нэгэн болдог. Олон хүмүүс сэтгэл нь тайван биш байхад үнэтэй зүйл худалдаж авдаг, тэгээд авсан зүйлдээ сар бүр төлбөрөө хийж байхдаа харамсдаг.

Харин бид зүрх сэтгэлээ Христийн амар тайвнаар удирдуулах (дотроо тайван байвал) хэрэгтэй. Бид амар тайван байснаар бидний толгойд орж байгаа асуудлуудыг зөвөөр, итгэлтэйгээр шийдэхэд тустай байдаг. Та тогтмол залбирч, Бурханы үгийг уншвал Эзэний мэргэн ухаан, харааг олж нээх болно. Та хийх үү, үгүй юу? гэж гайхаад байх шаардлаггүй болдог. Энэ зүйлийг хийх нь зөв үү, алдаатай юу? гэж бодох хэрэггүй болдог. Бурханы хүүхдүүд болсон бид тэнгэрлэг Эцэгтэйгээ амьд, ойр дотно харилцаатай байснаар Түүний бэлдэж өгсөн амар тайвныг авах болно.


Та ямар нэг зүйлийг хийх гээд шийдэж чадахгүй байгаа бол амар тайван байгаа эсэхээ шалга.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon