
Үүний дараа Эзэний үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. — ЭХЛЭЛ 15:1
Эхлэл 12:1-т Абрам Бурханаас тушаал авдаг. Тэгээд “ Эзэн, Абрамд айлдахдаа: — Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг руу явагтун” гэж хэлсэн.
Хэрэв Абрам өвдөг дээрээ сөгдөж байхдаа эргэлзэж, тодорхойгүй байсан бол Эхлэл дээр гарч байгаа түүх үргэлжлэхгүй байсан. Тэр Бурханыг Бамбай гэдгийг мэдэхгүй, Түүнээс гайхалтай шагнал болон бусад зүйлсийг хүртэхгүй байсан.
Үүнтэй адил Иошуа айдсаа ялан дийлж, Бурханы тушаалыг дуулгавартай дагаагүй байсан бол Түүний хүмүүсийг Амлагдсан газарт хүргэхгүй байсан бөгөөд Бурханы төлөвлөж, тэдэнд өгсөн гайхалтай амьдралыг амсаж, баяр хөөртэй амьдралаар амьдрахгүй л байх байсан.
Бурханы Үгийн хүч биднийг айдастай, баттай биш өвдөг сөгдсөн байвал зогсоож, засаж өгдөг. Бурханы бидэнд өгсөн ажлыг хийхээс айж байсан ч гэсэн бид хийх л хэрэгтэй. Бидэнд саад тотгор учирсан үед бид ”Эзэн минь, намайг хүчирхэгжүүлээч. Та үүнийг надад хийлгэхээр өгсөн Таны хүсэл учраас би хийж чадахааргүй боловч Таны туслалцаатайгаар хийх болно. Миний амьдрал айдсаар биш, харин Таны Үгээр удирдуулах болно гэдгийг би мэдэж байна”.
Бурхан биднийг үргэлж бүх “зүйлээс” ангижруулна гэж байхгүй, харин “туулан” гарахад бидэнтэй хамт байдаг.