Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ (тодорхой хүсэлт) Бурханд мэдүүл. — ФИЛИППОЙ 4:6
Бид нар заримдаа залбирлыг хамгийн эцсийн оролдлогоо болгодог. Яагаад гэхээр бид асуудлаа өөрсдөө шийдэх гэж оролддог, мөн Бурхан завгүй эсвэл надад уурлаж байгаа учраас миний залбирлыг сонсохгүй гэж боддог. Гэтэл залбираагүйгээсээ болоод бид нар үүрэх ёсгүй ачаагаа үүрэх хэрэгтэй болдог.
Олон итгэгчид хүчирхэг залбирал байсаар байхад түүнийг ойлгоогүйгээсээ болоод амьдрал нь байх ёстойгоосоо ч илүү хэцүү байдаг. Бид нар бүх зүйл болсны дараа биш, харин болохоос нь өмнө эхэнд нь залбираад сурчих хэрэгтэй бөгөөд бүх зүйлийнхээ төлөө залбирдаг байх хэрэгтэй.
Иаков 5:13 дээр элч Иаков гурван үгээр амьдралын асуудлаа шийдэж болохыг хэлсэн: “Залбирах хэрэгтэй” энэ эшлэл бидэнд ямар ч зүйл өнөөдөр тохиолдож болно, гэхдээ бид Бурханд хандан эхлээд залбирдаг байх хэрэгтэй. Энэ шийдвэр үнэхээр ашиг тустай бөгөөд та хэдийчинээ залбирна, Бурхантай төдийчинээ ойртох болно.
Танд асуудал тулгарсан бол эхлээд залбирдаг бай. Танд хэрэгцээ байгаа бол эргэлзэлгүйгээр Бурханд хэл. Та сэтгэлээр унасан байгаа бол, бууж өгмөөр байгаа бол таны хамгийн эхэнд өөрийнхөө тухай ярих хүн тан Бурхан байг. Тэр танд хайртай, та Түүнээс залбиран гуйснаар, Түүний таны амьдралд хийж байгаа өөрчлөлтийг нь хараад гайхах болно.
Та ямар ч нөхцөл байдалд байсан эцэст нь биш, харин эхэнд нь залбирдаг байгаарай.