Тасралтгүй (шаргуугаар гуйж бай) залбир. — 1 ТЕСАЛОНИК 5:17
Бид Бурхантай ойр дотно харилцаатай байх тусам залбиралдаа илүү итгэлтэй болдог. Бурхан биднийг залбирч байхдаа яг л амьсгалдаг шигээ энгийн байгаасай гэж хүсдэг. Хүн амьд байхад хэрэгтэй зүйлээ хичээл зүтгэл гаргалгүйгээр хийдэг шиг тайван, итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Бид амьсгаа авахдаа ямар нэг зүйл хийх гээд зүдрээд байх шаардлага байдаггүй, үүнтэй адил бид залбирлаа илүү энгийн болгох ёстойгоо гэдгээ ойлгох хэрэгтэй.
Паул залбирахаа бүү боль гэж 1 Тэсалоник 5:17 дээр хэлсэн бөгөөд энэ нь бид тогтсон цагт 24 цагийн турш хэвшмэлээр байнга залбир гэсэн үг биш юм. Энэ нь өдөржин залбирах хэрэгтэй гэсэн хандлагатай байхыг хэлж байгаа юм. Бидэнд ямар ч зүйл тохиолдсон, бидний бодол юунд ч хандаж байсан, бид бүгдийг Бурханд залбирлаар дамжуулан өгөх хэрэгтэй. Би үргэлж “өдрийн турш залбир” гэж хэлдэг.
Мартах ёсгүй зүйл бол: залбирал хэр урт болон чанга байх нь тийм чухал биш, энэ нь залбирлыг хүчтэй болгодоггүй, харин чин сэтгэлээсээ итгэлээр залбирч байхад залбирал хүчтэй болдог.
Бид ямар ч үед, юуны ч төлөө залбирч болно. Бидний залбирал үгээ чанга хэлж эсвэл чимээгүй байж болно, богино эсвэл урт ч байж болно, хүмүүстэй хамт эсвэл ганцаарчилсан байж болно, гол зүйл бол бид залбирсаар байх хэрэгтэй.