Зорилготойгоор амар тайван байх

Зорилготойгоор амар тайван байх

Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна… — Иохан 14:27

Есүс энэ газар дэлхийг орхин явахдаа Өөрийн амар тайвныг бидэнд үлдээж байна гэж хэлсэн. Тэгвэл Түүний өгсөн амар тайван дотор амьдрах шийдвэр биднээс гарах хэрэгтэй.

Мэдээж диавол биднийг сүйрүүлж, хямруулах гэж илүү цагаар ажилладаг. Яагаад? Учир нь хэрэв та амар тайвнаа алдвал Бурханыг сонсохоо болино гэдгийг тэр мэддэг.

Та амьдралаа сайтар ажиглавал, Сатан таны амар тайвныг хулгайлах гэсэн энэ л зорилгоор долоо хоногт хэдэн удаа таны эсрэг дайрч довтолдгийг мэдвэл та ангайтлаа гайхна даа. Эцсийн дүнд намайг үүнийг олж мэдсэний дараа Бурхан сүнсээр надад «Жойс, хэрэв диавол чиний амар тайвныг сүйтгэхийг ингэж их хүсдэг бол амар тайван нь нэлээд хүчирхэг зүйл болж таарах нь ээ» гэж хэлсэн юм.

Энэ бол үнэн! Тэгэхээр одоо чөтгөр миний амар тайвныг хулгайлахыг оролдвол би түүнээс илүү дээр гэдгээ мэдэж байгаа болохоор амар тайвнаас бүр ч их зуурахдаа баяртай байх болно. Энэ нь би огт сэтгэл гонсойдоггүй гэсэн үг биш. Харин энэ нөхцөлд ямар нэгэн эерэг зүйл хийж чадна. Би өөрийгөө хянаж, зориуд амар тайван байж чадна.

Зориудаар амар тайван байх нь бидний өөрсдийнхөө төлөө заавал хийх ёстой зүйл юм. Та Бурханы амар тайвныг сонгох уу?


Залбирлын эхлэл

Эзэн, намайг Өөрийн амар тайвнаар хангадагт баярлалаа. Диавол миний амар тайвныг хулгайлахыг оролдох үед надад зориулсан Өөрийн төлөвлөгөөг илчилж өгөөч. Миний амар тайвныг авахыг би түүнд зөвшөөрөхгүй. Оронд нь би Таны дотор үндэслэгдсэн хэвээр байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon