… Учир нь зүрхнийхээ бялхалаар (хальсан, элбэг бялхсан) ам ярьдаг. — МАТАЙ 12:34
Бурхантай ойр байгаа хүн эргэн тойрондоо байгаа зүйлдээ болон хүмүүст эерэг хандаж, өөдрөг зөв бодолтой байдаг.
Танд эхлээд тэр хүний талаар бодол төрсөн учраас тэр хүнийг үгээр урамшуулдаг. Зүрх сэтгэлд юу байна тэр нь амаар гардаг. (Матай 12:34) Бодол болон үгэнд бүтээн байгуулах ба сүйрүүлэх хүч байдаг (Сургаалт үгс 18:21) Тиймээс бид өөрсдөө “хайрын тухай бодож” байх нь чухал юм.
Би таныг бусад хүмүүсийн тухай хайраар зөв зүйлүүдийг нь бодож байгаасай гэж хүсэж байна. Урамын үгийг хэлж, хүмүүсийг сүнслэг амьдралаар явахад нь урамшуулж хамт бай. Бусад хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэх үгс, урам өгөх, хүч өгөх үгс хэлж бай.
Хүн болгонд л өөрийн гэсэн асуудал байгаа, тийм байхад нь бид нэмж төвөг удаж, хэцүү болгох хэрэггүй. Бид бусдыг хайраар барьж байгуулдаг нэгэн байх хэрэгтэй. (1 Тесалоник 5:11)
Хайр хүн болгонд сайныг хүсдэг. (1 Коринт 13:7)
Бид Бурханы үгийг дуулгавартай дагаснаар бидний бодол, үйлдэл, хандлага Түүний хэлсэн шиг болдог.