Нэг нэгнээ босгон байгуул

Нэг нэгнээ босгон байгуул

Хайр болон сайн үйлсийг бадраахын [зоригжуулах, хөхүүлэн дэмжих] төлөө нэг нэгнээ анхаарч, — Еврей 10:24

Заримдаа үдийн хоолонд хамт орох эсвэл кофе уухаар уулздаг гурван найз надад байдаг. Энэ үед бид бусдын төлөө үйлчлэхийн тулд Бурханы бидний зүрхэнд өгсөн зүйлс юм уу, бусдад ерөөл болох бүтээлч, шинэлэг санаануудаа ярилцдаг. Иймэрхүү яриа Бурханд маш тааламжтай байдагт би итгэдэг.

Сайн үйлс хийхдээ шаргуу байхын тулд бусдыг зоригжуулах санаа бол шинэ зүйл биш. Еврей 10:24-д бид хайр болон сайн үйлсийг бадраахын тулд нэг нэгнээ анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Сайн үйлс, хайрын үйлс болон тустай ажилд бусдыг хэрхэн хөхүүлэн дэмждэгийг бид судалж, бодож үзэх хэрэгтэй.

Ганцаараа Бурханыг дагах нь хүчирхэг хэдий ч найз нөхөдтэйгөө хамт хийх нь илүү тааламжтай гэдгийг би олж мэдсэн. Бурханыг дагах хүсэлтэй, бодол санаа нэгтэй хүмүүсийг олж авахыг би та нарт уриалмаар байна. Мөн хамтран цуглаж төлөвлөж бай. Ингэснээр итгэлийн амьдралаар илүү бодитой амьдрах арга замуудыг хамтдаа хэлэлцэж болно. Бурханд үйлчилж, Түүний хайрыг хамтдаа хэрэгжүүлэх боломжтой арга замуудыг хайж ологтун.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, Таныг илүү сайн дагахад минь тусалж, дэмжих зөв найзуудтай намайг холбож өгөөч. Бурханы хайраар амьдрахын тулд бусдыг босгон байгуулснаар итгэлийн амьдралаа бусадтай хамт өнгөрүүлэхийг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon