Талархлыг эзэмших нь

Талархлыг эзэмших нь

Би Эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. — Дуулал 34:1

Олон ивээл ерөөлийн төлөө талархах учиртайгаа бид бүгдээрээ мэднэ. Бурхан биднийг талархаж байхыг Өөрийн үгээрээ хэлсэн бөгөөд бид Бурханыг сайтар магтаж эхлэхэд бидний санаа зовнил, ачаа дарамт мөрөн дээр хүндээр дарахаа больсон юм шиг санагддагийг бид мэдэрдэг.

«Би Эзэнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь үргэлж миний аманд байх болно… Зөв шударга хүний зовлон [байнга] их байдаг. Харин Эзэн түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэж Давид хэлсэн (Дуулал 34:1, 19). Үүнийг л талархалтай байдлын хүч чадал гэнэ. Талархал биднийг зөвхөн чөлөөлөгдөхөд туслаад зогсохгүй, амьдралдаа баярлаж цэнгэж байгаа ивээл ерөөлийнхөө төлөө талархахаас түр амсхийвэл, бид үнэндээ бүр ч их ерөөлийг олж илрүүлж эхлэх бөгөөд улам илүү талархах сэтгэлтэй болно гээч!

Талархах дадал хэвшилийг эзэмшихийн тулд зориуд цаг зав гаргаж байгаарай гэж уриалмаар байна. Бидэнд баярлаж талархах өч төчнөөн зүйл бий. Харин бид өдөр бүр үүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Сургаал үгийг зохиогчийн зөвлөмжийг санаж яваарай. «Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт!» (Дуулал 100:4).


Залбирлын эхлэл

Хайрт Бурхан минь, талархлын хүч чадал үнэхээр үнэмшмээргүй гайхалтай юм. Өдөр бүр намайг ерөөж, миний амьдралд ажилласаар байгаад талархал өргөе. Тангүйгээр надад юу ч байхгүй гэдгийг би мэдэх тул намайг гэсэн Таны нинжин сайхан сэтгэлийн төлөө Танд баярлалаа.

 

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon