Хайр хэзээ ч атаархаж, жөтөөрхдөгүй

Хайр хэзээ ч атаархаж, жөтөөрхдөгүй

… Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, — 1 КОРИНТ 13:4

Библид хайр хэзээ ч атаархаж жөтөөрхдөггүй гэж хэлсэн бөгөөд атаархал бидний амьдралд маш нууцаар, амархан орж ирдэг учраас маш болгоомжтой байх хэрэгтэй. Бид атаархал жөтөөрхөлийг олж мэдсэн даруйдаа атаархаж байгаагаа хүлээн зөвшөөрч, шууд л гаргаж хая. Та атаархаж байгаагаа мэдвэл Бурханд хандан үүнээс чөлөөлж өгөөч гэж шударгаар гуйх хэрэгтэй.

Бидний амьдралд байгаа атаархлаа бид хүлээн зөвшөөрч, түүнээсээ салах хэрэгтэй. Би хүмүүс ивээлүүд авлаа гэдгийг сонсоод, надад ийм зүйл хэзээ болох юм бэ? гэж бодож байсан үеүүд надад байгаа. Гэхдээ ийм бодлууд орж ирэх үед нь маш хурдан “Би энэ хүний төлөө баяртай байна, би атаархмааргүй байна” гэж хэлдэг болсон.

Сүнсээр өсөж байгааг харуулдаг зүйл бол Бурхантай ойр дотно харилцаатай байж, хүмүүс бидний өмнө алхахад айх биш, харин тэднийг ивээдэг болох хэрэгтэй. Бид бусдын харагдах байдал, эд хөрөнгө, боловсрол, нийгмийн байр суурь, гэр бүл, авьяас чадвар, ажил мэргэжил болон бусад зүйлд нь атаархаж болохгүй, яагаад гэвэл энэ бүгд ивээл авахад бидэнд саад болдог.


Өөртөө байгаа авьяас бэлэг, ур чадвартаа итгэлтэй бай. Бурхан таныг дуудсан дуудлагадаа хэрэгцээтэй бүхнийг танд өгчихсөн байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon