Хүлээж сур

Хүлээж сур

Харин Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа ч эс цуцна. — Исаиа 40:31

Хүмүүс надаас «Бурханыг сонсож байна уу эсвэл би өөрөө зохиогоод байна уу гэдгээ хэрхэн баттай мэдэх вэ»? гэж асуух нь элбэг.

Үүнд хүлээж сурах хэрэгтэй гэж хариулах нь зөв гэж би бодож байна. Томоохон шийдвэр гаргахдаа бид ихэвчлэн яаравчлах хэрэгтэй гэж боддог. Бид ямар нэг юм хийх ёстой, тэгээд яг одоо хийх шаардлагатай! Харин бурханлаг мэргэн ухаан бидэнд юу хийх, хэзээ хийх хэрэгтэй талаар тодорхой төсөөлөлтэй болтлоо хүлээ гэдэг.

Нөхцөл байдал бүрийг Бурханы нүдээр харахын тулд нэг алхам ухарч үзэх чадварыг бид бүгд хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн ингэсэн цагт бид Түүний хүслийн дагуу, Түүний арга замаар шийдвэр гаргаж чадна.

Хүч чадлыг энэ хүлээлтээс олно. Эзэнийг хүлээх үед Тэр танаар чухам юу хийлгэхийг хүсэж байгааг сүнсээрээ мэдрэх боломжтой болдог. Тэр танаар хийлгэхийг хүсэж байна даа гэж таны бодсон зүйл чинь биш юм.

Хэцүүхэн шийдвэртэй тулгарсан бол хожим харамсах алхам хийхээсээ өмнө тодорхой хариугаа автал хүлээх нь мэргэн ухаан юм. Хүлээх нь тухгүй санагдаж, яаравчилмаар байвч энэхүү дарамт шахалт Бурханы мэдлэг ба мэргэн ухааны урдуур орохыг бүү зөвшөөр.


Залбирлын эхлэл

Эзэн минь, үйл явдлын халуун цэг дээр нөхцөл байдалд шахагдсанаас болоод сүүлд нь харамсах шийдвэр гаргахыг би хүсэхгүй байна. Өдөр бүр Таныг хүлээж байхыг надад сануулж байгаач. Хүлээх нь хэцүү байсан ч Таны мэдлэг ба мэргэн ухааныг хүлээж авахын тулд энэ нь зөв зохистой билээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon