Эзэн бол таны хүч чадал

Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч [Түүний хэмжээлшгүй төгс хүч чадлаараа хангадаг хүч] дор [Түүнтэй нэг болсон холбоосоор дамжуулан хүчирхэг болох] хүчтэй байгтун. — Ефес 6:10

Итгэгчдэд зориулсан Сатаны төлөвлөгөөний нэг хэсэг нь биднийг ядрааж, туйлдуулах гэдгийг бид ухаарах ёстой. Даниел эш үзүүлэгчийн хүлээж авсан үзэгдлийг Даниел 7:25-д маш тодорхой дүрсэлсэн. Тэрээр …Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна…

Харин Бурхан таныг урам зоригтой байгаасай гэж хүсдэг. Ром 8:37 эшлэл христэд итгэгчдэд нэгэн сайн мэдээг өгдөг. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлэгчид юм. «Давуулан дийлэгчид» гэдэг нь асуудал эхлэхээс өмнө бид хэн нь ялахыг хэдийнээ мэднэ гэсэн үг. Би үүнд маш дуртай, харин та?

Бурханы амлалтын хүчээр биднийг ямагт хүчирхэгжүүлэгч Бурханы үг болон залбирлаар дамжуулан бид Бурхантай ойр дотно харилцаатай болохыг зүрх сэтгэлдээ зорьж болох юм. Бурхантай тогтоосон дотно харилцаа нь ёрын нэгнийг давах чадалтай хүчирхэг христэд итгэгчдийг бий болгодог!

Бурханы хүч чадалд бүрэн итгэлтэй амьдарвал ядарч туйлдсан дайчид ба хүчин мөхөс ариун хүмүүсийг бий болгодог дарамт зовлонгоос айх айдасгүй байх болно. Түүний эрх мэдэл ба хүч чадал дотор хүчтэй хэвээр бай.

Залбирлын эхлэл

Бурхан минь, зөвхөн Танаас би хүч чадлаа сэлбэдэг. Та бол миний хүч чадал. Намайг эцэж туйлдсан христэд итгэгч болгохыг би Сатанд зөвшөөрөхгүй. Харин Тантай тогтоосон ойр дотно харилцаагаар дамжуулан би хүчтэй хэвээр байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon