Энгийн бөгөөд Итгэлтэй Залбирал

Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг (олон үгсийг хэт олон давтах) бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. — МАТАЙ 6:7

Би олон жилийн турш өөрийн залбиралдаа сэтгэл хангалуун байгаагүй. Би өглөө бүр л залбирдаг байсан боловч нэг л зүйл дутагдаад байгааг мэдэрдэг байсан. Тэгээд юу нь буруу байгааг асуухад Бурхан миний зүрх сэтгэлд “Жойс чиний залбирал хангалттай сайн биш гэж чи бодоод байна” гэж хэлсэн. Миний залбиралыг Бурхан хүлээж авна гэдэгт нь итгэлтэй биш байсан.

Бид бүгд залбирч байхдаа хэтэрхий их гаднах байдалдаа анхаарлаа хандуулдаг. Заримдаа залбирал бол Бурхантай харилцан ярилцах энгийн яриа гэдгийг мартаад чангаар, удаан хугацаанд залбирч эсвэл илүү чамин гоё үг хэрэглэх гэдэг. Залбирал нь чанга, урт, чамин байх ямар ч шаардлага байхгүй. Хамгийн чухал зүйл нь залбирал бидний чин зүрх сэтгэлээс гарч, Бурхан намайг сонсоод хариулах болно гэдэгт итгэлтэй байх явдал юм.

Бид “Бурхан минь туслаач” гэж энгийнээр итгэлтэйгээр хэлэхэд л болно. Тэр биднийг сонсдог бөгөөд хариулах болно. Бид итгэлтэйгээр Түүнээс залбиран гуйж байхад Бурханы хүсэл мөн бол хариултаа авах болно.


Энгийн боловч итгэл төгс залбирал нь зүрхнээс гарч Бурханы зүрхэнд ч хүрдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon