Бурханыг өөрийгөө хүлээн зөвшөөрөх эх үүсвэр болго

Бурханыг өөрийгөө хүлээн зөвшөөрөх эх үүсвэр болго

Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бидний хүчит цайз (бидний хоргодох газар, бат цамхаг). — Дуулал 46:11

Өнөөдрийн нийгэмд олон хүний баяр хөөрийг нэгэн тахал хулгайлж байна. Айдаст автуулдаг тогтворгүй аюултай байдлын тахал хүмүүсийн харилцааны гол тулгамдсан асуудал болоод байна. Би өөрөө баталгаагүй, найдваргүй байдал гэж юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрсэн учраас амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэддэг. Энэ нь хувь хүнд ямар уршиг тарьдгийг ч мэднэ.
Найдваргүй, аюултай байдалд орсон хүмүүс гологдсон мэдрэмж болон өөртөө итгэлгүй байдлаа даван гарахын тулд ихэвчлэн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээдэг, бусдаас бүрэн хамааралтай болсон хүмүүс юм.

Биднийг аюултай тогтворгүй байдлаасаа болж зовж, шаналж байхад биднийг чөлөөлөх цорын ганц зүйл бол Бурханы үнэн юм. Бурханы бидэнд үнэгүй өгсөн зүйлсийг бид хүнээс олж авах гэж зовох хэрэггүй гэдэг нь юутай үнэн. Тэр бидэнд хайр, сайшаал, ач холбогдол, аюулгүй тогтвортой байдал, үнэ цэнэ болон үнэлэмжийг үнэгүй өгсөн.

Бурхан бол бидний хүчит цамхаг, бидний хүч чадал, зовлон бэрхшээлийн үед бидний бат бэхлэлт бөгөөд бидний хорогдох газар билээ (Дуулал 9:9, 31:4, 32:7, 37:39, 46:11). Бидний зохистой байдал, үнэ цэнэ болон сайшаал Түүнээс л ирдэг. Бид эдгээрийг алдалгүй хадгалснаар дэлхийд хамгийн үнэт зүйлсийг эзэмшиж байгаа хэрэг юм.

Та Түүн рүү хараагаа өргөхөд эрх чөлөөний шинэ түвшинд хүрч, бүтээгдсэн зорилгынхоо дагуу итгэл төгс, төлөвшсөн хувь хүн болно.


Залбирлын эхлэл

Эзэн, аюулгүй баталгаатай байдлыг эрэлхийлэхдээ би Тан руу харна. Та миний хорогдох газар ба хүч чадал билээ. Энэ үнэн дээр би төвлөрч байна. Та намайг хүлээн зөвшөөрч, хайрласан. Зөвхөн Таны дотор би бүрэн итгэлтэй байж чаддаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon