Үрчлэлийн Сүнс

Үрчлэлийн Сүнс

Дахин айдаст хүргэх (Сүнс) боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг (Хүүхэд болгож өргөж авах Сүнс) авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» (Эцэг) гэж дууддаг. — РОМ 8:15

Элч Паул Ариун сүнсийг үрчлэлийн сүнс гэж хэлсэн. Үрчлэл гэдэг үг бол бид Бурхантай хамаагүй гадны хүн хэдий ч, Бурханы гэр бүлд орох боломжтой болсон гэсэн үг юм. Бид бол гэмтэй хүмүүс, Бурханаас салгагдсан харин Бурхан Өөрийн нигүүслээр биднийг Хүүгийнхээ цусаар дамжуулан чөлөөлж, худалдаж авч Түүнтэй ойр болгосон.

Бид үрчилж авах гэдгийг ойлгож байгаа. Зарим хүүхдүүд ээж, аав байхгүй учраас хүмүүс тэднийг өөрийн хүүхдээ болгон авахыг хэлж байгаа юм. Өөрийнхөө хайрыг өгөхийн тулд ийнхүү сонгож авч байгаа нь ямар гайхалтай хүндлэл гэж санана.

Бурхан Христэд итгэгчдэд яг ийм зүйлийг хийсэн. Есүс загалмай дээр Өөрийгөө өргөснөөр бид Түүний мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болсон бөгөөд Түүний сүнс бидний дотроос Ааваа гэж дууддаг юм. Бурхан Эцэг энэ дэлхий үүсэхээс ч өмнө Христийг хайрлаж, Түүнийг хүлээж авсан нэгэн Түүний хүүхэд болох болно гэдгийг шийдсэн байсан. Тэр Есүсийг Аврагчаар хүлээн авсан нэгнийг үрчилж авсан. Тийнхүү бид Түүний Хүү Есүс Христтэй хамт өв залгамжлагчид болсон юм.


Бид Бурханы гэр бүлд багтсанаар, Бурханы хаан ширээний өмнө зоригтой очиж хүссэнээ хэлэх боломжтой болсон.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon