Өвчин эмгэг зөвхөн махбодынх байдаггүй!

Өвчин эмгэг зөвхөн махбодынх байдаггүй!

Над дээр Эзэн Бурханы Сүнс байна. Учир нь зовогсдод сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. — Исаиа 61:1

Есүс бидний шархыг эдгээж, бидний эмтэрсэн зүрх сэтгэлийг илааршуулж, үнсний оронд цэцгийн хэлхээг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг бидэнд өгөх гэж ирсэн. (Исаиа 61:1–3)

Олон христэд итгэгч энэ эшлэлийг уншихдаа Бурхан биднийг биеийн ба сүнсний өвчин шаналлаас эдгээхийг хүсдэгийг мэддэг. Гэхдээ энд бүр илүү гүн утга бий. Бидний сэтгэл санааны байдал бол зан араншингийн маань нэгээхэн хэсэг бөгөөд бидний бусад хэсгийн адил бас өвчинд нэрвэгддэг нь үнэн.

Өнөөдөр энэ дэлхий сэтгэл санааны өвдөлтөөсөө болж шаналж байгаа хүмүүсээр дүүрэн байна. Үүний гол шалтгаан нь ихэвчлэн хүчирхийлэл, урвалт, гологдол, гонсгор байдал, буруушаалт, шүүмжлэл зэрэг бусдын сөрөг зан байдлаас үүдэлтэй байдаг. Эдгээр сэтгэлийн өвчин шаналал нь хүнийг махбодын өвдөлтөөс илүү их сүйрүүлдэг. Учир нь хүмүүс үүнийгээ нуун далдалж, өвчлөөгүй дүр үзүүлэх ёстой гэж боддог.

Хэрэв та амьдралдаа сэтгэл санааны шарх авсан бол Есүс таныг эдгээхийг хүсэж байгааг мэдэх хэрэгтэй. Тэр зөвхөн таны сүнсний болон махбодын байдлыг сонирхдог гэж бүү эндүүр. Сэтгэлийн шарх, өвдөлтөө Түүнд өг. Есүс таны шархалсан хэсэг бүрийг эдгээхийг хүсэж байна!


Залбирлын эхлэл

Эзэн минь, миний сэтгэл санааны байдлыг хүртэл оролцуулан миний хэсэг бүрт санаа тавьдагт баярлалаа. Өөрт байгаа бүхий л шарх, өвчин зовлонгоо Танд авчирч байна. Та намайг эдгээж, бүх талаар сэргээж чадна гэдгийг би мэдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon