Өгөхөд үнэ цэнэ шингэсэн байх ёстой

Өгөхөд үнэ цэнэ шингэсэн байх ёстой

Би үнийг нь төлөөгүй зүйлээр Бурхан Эзэнд шатаалт тахил өргөхгүй. — 2 Самуел 24:24

Бурханы эдийн засгийн ухаанд, ямар ч хямдхан зүйл үнэ цэнэ агуулдаггүй гэж үздэгт би итгэдэг.

Бурхан бидний төлөө цорын ганц Хүүгээ үнэгүй өгсөн. Хэдийгээр бид энэ золиосыг хэзээ ч нөхөн төлж чадахгүй боловч өөрсдийнхөө хувьд үнэ цэнэтэйд тооцдог зүйлсээ бид Түүнд золиос болгон өргөх ёстой. Давид хаан үнийг нь төлөөгүй зүйлийг Бурханд өгөхгүй гэж хэлсэн. Яг үүнийг мэдрээгүй л бол жинхнээсээ өгсөн хэрэг биш гэдгийг би сурч авсан.

Хэрэглэхээ больсон хувцас болон гэр ахуйн зүйлсээ хүмүүст тарааж өгөх нь сайн үйлс байж болох ч жинхэнэ өглөгч байдалтай эн тэнцэхгүй. Өөртөө байлгахыг хүсэж байгаа зүйлээ хэн нэгэнд зориулна гэдэг жинхнээсээ өгч буй хэрэг юм.

Бурхан танаас дуртай зүйлээ хэн нэгэнд өгөхийг асуусан сорилтын үе танд байсан гэдэгт итгэлтэй байна. Биднийг гэсэн хайрынхаа улмаас Бурхан хэрхэн цорын ганц Хүүгээ бидний төлөө өгснийг бодож үзэх үед та ч гэсэн өөрийгөө өгмөөр санагдахгүй байна гэж үү?

Нэгэн энгийн үнэн гэвээс, бид аз жаргалтай байхын тулд өгөх ёстой бөгөөд биднээс ямар нэг үнэ хөлс гараагүй л бол тэр нь жинхэнэ өглөг биш юм.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би утга учиртай өгөхийг хүсэж байна. Хэн нэгэнд тусалж, зүгээр л ивээхийн тулд хэзээ, юу өгөх ёстойг минь Та надад мэдүүлж өгөөч. Та надад хайраа зориулсан шиг би бас бусдад энэ хайрыг өгмөөр байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon