Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй (тус хэрэгтэй) түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? (Чи баттай эрүүл болмоор байна уу) гэж асуухад — ИОХАН 5:5-6
Маш олон жил “Яагаад Бурхан минь ээ?” гэж зүрхэн дотроо уйлж байсан учраас энэ нь миний бодолд нөлөөлж, миний өдөр тутмын хандлагаар минь илэрдэг байсан. Би өөрийгөө өрөвдөх цөлд амьдарч байсан бөгөөд Бурханы миний амьралд төлөвлөсөн, гэр бүлд минь, надад асуудал байсан. Намайг бага байхад хүмүүс буруугаар ханддаг байсан учраас би Бурханд дээр ирээд хүмүүс энэ хандлагыг өөр болгоно гэж боддог байсан.
Есүс Бэтшада цөөрмийн дэргэд 38 жилийн турш гайхамшиг хүлээгээд хэвтэж байгаа хүнд хандаж, эрүүл болмоор байгаа эсэхийг нь асуусан. Хүн болгон л гайхамшиг хүсдэг хэдий ч, энэ хэвтэж байгаа хүн шиг өөрийгөө өрөвдүүлж, бусдыг буруутгахыг хүсдэг.
Бурхан бидэнд үнснээс ч гоо сайхныг бий болгохыг хүсдэг, харин бид үнснээсээ салах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өөрийгөө өрөвдөж, буруутгаж, хахир хандлагатай байхаа болих хэрэгтэй юм. Өнөөдөр хуучинаа хаяж, шинэ хүн болоход бэлэн байгаа Есүсийн дагалдагчдад шинэ эхлэл байх болно.
Бид өрөвдмөөр эсвэл хүчтэй байж болох ч, хоёулаа зэрэг байна гэж байхгүй. Тиймээс та өөрийгөө өрөвдөх байдлаас чөлөөлөгдөөрэй.