Өөр байгаадаа сэтгэл хангалуун бай

Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр (ялгаатай) байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг. — 1 КОРИНТ 15:41

Бид бүгд өөр. Нар, сар, одыг Бурхан өөр өөрөөр бүтээсэн шиг бид Түүний зорилгын төлөө өөр өөрөөр бүтээгдсэн. Хүн болгонд хэрэгцээ байгаа бөгөөд бид Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм. Хэрэв бид бусадтай адилхан болох гэж хичээвэл, Бурханы бүтээсэн төрхөө мөн өөрөө өөрсдийгөө алдана. Бурхан биднийг Өөрийн төлөвлөгөөний дагуу бүтээсэн учраас өөр хэн нэгэн байх гэж өөрийгөө зовоож, дарамтанд оруулах хэрэг байхгүй.

Өөр байх нь зүгээр гэхээсээ илүүтэй, бид тийнхүү бүтээгдсэн юм. Бид бүгд өөр өөр зан ааштай, өөр өөр биетэй, өөр өөр гарын хээтэй, өөр өөр чадвар билэг авьяастайгаар төрсөн. Биний зорилго бол хүн болгон өөр өөрөөр амжилтанд хүрэх юм. Тиймээс Ром 12 дээр бүх хүнд өөр өөр чадвар өгөгдсөн гэж хэлдэг. Бид өөрсдийгөө юунд сайн гэдгийг мэдвэл тэр зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулах болно.

Та өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрла эргэн тойрныхоо хүмүүстэй харьцуулж, өрсөлдөх шаардлгага байхгүй. Бурхан хайртай гэдгийг мэдэж байгаа хүмүүс бусдын чадвараас сүрдэх биш, харин бүгд төлөвлөгөөтэй гэдгийг мэддэг. Тэд хийж байгаа зүйлдээ дуртай бөгөөд хийж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.


Бурхан хүн болгонд өөр өөр билэг авьяас болон хэрэгцээ өгсөн. Тиймээс өөрийнхөө хязгаарт тултал биш, харин боломжинд тааруулдаг байхад анхаар.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon