Бурханы хаанчлал (бүхний эцэст) бол идэх болон уух (авах) явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал (энэ нь хүнийг Бурхан хүлээж авах боломжтой болгох), амар тайван (зүрх сэтгэл) хийгээд баяр баясгалан нь юм. — РОМ 14:17
Олон жилийн өмнө би “Амьдрал хэтэрхий учир нь олдохгүй гэж баймааргүй юм. Ямар нэг шалтгаан байна” гэж бодож, баяр хөөргүй байдаг байсан. Энэ байдлаасаа болоод би итгэлтэй байхаасаа илүү, эргэлзээтэй байдаг байсан. Би Бурхан надад өгсөн дуудлагад эргэлзсэн бас миний амьдралын хэрэгцээг хангах эсэхэд гайхсан бөгөөд шийдвэр, үйлдэл дээрээ байнга эргэлзсээр байдаг байсан.
Би эерэг байхын оронд сөрөг байсан. Би итгэхийн оронд эргэлзсэн.
Эргэлзээ бүх зүйлийг утгагүй болгодог. Тэгээд зүрхэнд айдас төрүүлж, оюун бодлыг сөрөг зүйлүүдээр дүүргэдэг. Тэгээд амьдралыг тань асуудлуудаар дүүргэж, түүндээ хариулт олох гээд гүйдэг болгодог.
Бурханы үг биднийг өөрсдөө учрыг нь олоорой гэж хэлдэггүй. Бид бүх зүрх сэтгэлээрээ Бурханд итгэж, Түүгээр зааварчлуулах хэрэгтэй. (Сургаалт үгс 3:5) Бид Эзэний энгийн зааврыг дагаснаар, Түүнд улам ойртож, баяр хөөр, амар тайван амьдралаар амьдрах болно.
Эргэлзээ хаалгыг тань тогшивол итгэлтэй зүрх сэтгэлтэй байж чадсанаар үргэлжид ялалт байгуулах болно.
Баяр хөөр нь итгэхгүй байгаа нэгэнд ирдэггүй, харин итгэлтэй байснаар л ирдэг юм.