Бидний тэргүүнийг өргөгч

Бидний тэргүүнийг өргөгч

Гэвч Эзэн, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч. — Дуулал 3:3

Бурхан таны амьдралд олон сайн зүйлсийг төлөвлөсөн бөгөөд таныг амьдралаас баяр жаргалыг эдлээсэй гэж хүсдэг. Тэр таныг уй гашуу, цөхрөл, дарамт, зовлон шаналлын сүнстэй байхыг хүсдэггүй. Та Бурхан руу хараагаа чиглүүлж, Түүнд таны тэргүүнийг өргөх боломжийг өгвөл таны хандлага ба төлөв байдал өөрчлөгдөнө гэсэн сайхан мэдээ байна.

Дуулал номыг бичигч хэлэхдээ Бурхан бол миний бамбай, миний алдар ба тэргүүнийг минь өргөгч гэжээ. «Тэргүүнийг минь өргөгч» хэмээх энэ хэллэгийг нэг бодож үзье. Толгойгоо гудайлган явж байгаа хэн нэгнийг хараад бид түүнийг гүн хямралд орсон юм уу эсвэл гашуудаж байна гэж бодно. Хэрэв та яг ийм зүйлийг мэдэрч байвал Бурхан өнөөдөр таны тэргүүн болон сүнс сэтгэлийг өргөж чадна гэдгийг санаарай.

Бурхан хүн бүрийн ирээдүйд зориулж сайн зүйлсийг төлөвлөсөн гэдгийг санаж, найдвараа тавиарай. Тэр бидэнтэй хамт байдаг учир бид Түүний хүсэлтэй санаа нийлэн бодож, ярих боломжтой бөгөөд ямар ч нөхцөл байдалд эерэг хандахад суралцаж чадна. Бидний хүч, тэвчээрийг сорьсон нөхцөлтэй тулгарвал Түүний амласанчлан Бурхан бүхнийг сайнаар эргүүлнэ гэдэгт найдаж болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та бол миний алдар бөгөөд тэргүүнийг минь өргөгч билээ. Би үргэлж Тан руу хараагаа чиглүүлж байх болно. Анхаарлаа Тан дээр төвлөрүүлж, Таны сайн төлөвлөгөөнүүд миний амьдралд биелнэ гэдэгт би итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon