Залбиралын Зуршил

Залбиралын Зуршил

Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв. — ҮЙЛС 3:1

Олон хүмүүс өөрсдийн залбирлаа бусадтай харьцуулаад, өөрсдийгөө дутуу дулимаг, буруутай гэсэн мэдрэмжтэй байдаг. Бурхан бол бүтээлч Бурхан учраас хүн болгоныг өөрийн гэсэн залбирлын амьдралтай байгаасай гэж хүсдэг. Таны залбирал бусадтай адилхан байх албагүй.

Мэдээж, дагаж болох залбирлын зарчим байгаа. Үйлс 3:1-т дагалдагчид зориулагдсан газарт очиж, хэдэн цагаар залбирч байсан. Энэ бол өөрийгөө сахилгажуулах сайн арга бөгөөд бид нар залбирлаа дуусгахаас илүүтэй, эхэлж сурах хэрэгтэй. Бид залбирлын хуваарь гаргаад, өөртөө тохируулж бас зогсолтгүй залбирдаг байх хэрэгтэй. Энэ нь хаа ч байсан хамаагүй тогтмол, бүх төрлийн залбирлаар залбирах хэрэгтэй гэсэн үг юм. Миний хэлэх дуртай зүйл бол “Өдөржин залбир”. Залбирал тань амьсгалж байгаа амьсгал шиг болж, хүч чармайлт гаргахгүй байх хэрэгтэй.

Залбирлыг “хүлээж” болохгүй. Танд хэрэгтэй, бодогдож байгаа бүх зүйлээ шууд л тусламж гуйн залбирах хэрэгтэй. Залбирал бол Бурхантай харилцах харилцаа учраас Бурхан хаа сайгүй оршдог учраас байнга залбирах хэрэгтэй юм.


Бурхан залбирлыг өдөр бүр тогтмол амьдралынхаа нэг хэсэг болгодог байгаасай гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon